Оны шилдэг найруулагчаар О.Бат-Өлзий тодорчээ
2019-01-02

 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулагдсан билээ.

 

2018 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцсон юм.

 

Шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшүүлэхээр мэргэжлийн урлагийн 27 байгууллагын нийт 40 шилдэг уран бүтээлчид нэр дэвшигдсэнээс 2018 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид тодорлоо.

 

-Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар “Жийж” продакшны найруулагч Осорын Бат-Өлзий

 

-Тайз, дэлгэцийн шилдэг зураачаар Зураач Найданнямын Болор-Эрдэнэ

 

-Шилдэг бүжигчнээр Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа

 

-Шилдэг дуучнаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Баасансүрэнгийн Энхнаран

 

-Шилдэг хөгжимчинөөр Монгол Улсын Консерваторийн багш, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан

 

-Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр “Есөн өрлөг-Зола” хамтлагийн жүжигчин Лувсандашийн Тэлмэн

 

-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастнаар Туульч Эрдэнэцогтын Баатаржав нар тус тус шалгарч Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгөөр шагнажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
yamarch skill bhgui mangar gar shtee
2019-01-07
Yzegch:
Ur chadbar muutai xyn de, sain tal ni zalxyygyi l yomda
2019-01-03