Тагнуулч гэгдэж буй Америк эр хулгайн хэргээс армиас хөөгджээ
2019-01-03

ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан өнгөрөгч баасан гаригт гадаадын тагнуулч байх магадлалтай этгээдийг баривчлан, саатуулаад буй юм.

 

 

Москва хотноо баригдаад буй этгээд АНУ-ын иргэн Пол Уилан гэгч болохыг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн билээ. 

 

Түүнийг ОХУ-д хэд хэдэн удаа ирж байсныг тогтоосон ба баригдах үедээ найзынхаа хуриманд оролцохоор Москва хотноо ирээд байсан гэж төрсөн ах нь хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Тэгвэл Америкийн "Вашингтон Пост" сонин тагнуулч хэмээн буруутгагдаад буй Пол Уиланы шинэ мэдээллийг нийтэд түгээсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Пол Уилан өмнө нь Тэнгисийн цэрэгт алба хааж байжээ. Тэрбээр үүргээ гүйцэтгэж байхдаа хулгайн хэрэг, биеэ зөв зохистой авч яваагүй хэмээн буруутгагдаж, 2008 онд албаасаа хөөгдөж байжээ. 

 

Уилан мөн 2004, 2006 онд Иракт үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Армиас чөлөөлөгдсөний дараахан тэрбээр “BorgWarner” компанийн олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн захирлаар ажиллах болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин