Цөмийн туршилтаас үүдэлтэй газар хөдлөлт үргэлжилсээр
2019-01-03

Хойд Солонгос улс өнгөрөгч 2017 оны есдүгээр сард түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилтыг амжилттай хийж, хөрш орнуудаа заналхийлсэн юм. Энэхүү туршилтаас үүдэлтэй газар хөдлөлт тус улсад байнга тохиолдох болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг уламжлав.

 

 

Тухайн үед хойдууд Хамгён аймагт байрлах бүсэд цөмийн туршилт хийж байв.

 

Тэгвэл тус бүсэд өчигдөр 16.00 цагийн орчимд газар хөдлөлт болсон ба мэргэжилтнүүд уг газар хөдлөлтийг цөмийн туршилтын ХОР ХӨНӨӨЛ хэмээн тайлбарлалаа.

 

Өмнөд Солонгосын Цаг уурын удирдах газар энэ талаар мэдэгдэж, газар хөдлөлтийн баллыг тогтоохоор ажиллаж буй гэнэ.

 

Мэргэжилтэн “Хамгён аймагт болсон газар хөдлөлт онц аюултай хор хөнөөл учруулаагүй. Гэхдээ тус бүсэд байнга чичирхийлэл мэдрэгдсээр байгаа” гэж “Ройтерс” агентлагт ярьжээ.

 

Ким Чен Ун эцгээ таалал төгссөний дараахан буюу 2011 онд төрийн эрхийг авсан юм. Тэрбээр зургаа дахь цөмийн туршилтын үеэр “устөрөгчийн бөмбөг” туршсан, мөн дэлхийн аль ч хязгаарт хүрэх алсын тусгалтай пуужин бүтээсэн гэдгээ онцолж, “Хойд Солонгосын зэвсэглэл орчин үед, боловсронгуй боллоо” гэж олон улсад зарласан юм. Мөн хоёр  ч удаа Японы дээгүүр пуужин харваж, Азийн орнуудыг сүрдүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин