Д.Трамп: Ким Чен Ун бид хоёрын сэтгэл хөндийрсөн
2019-01-03

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ард түмэндээ шинэ оны мэнд хүргэх үеэрээ АНУ-ын эрх баригчдад анхааруулга өгчээ.

 

 

Тэрбээр “АНУ олон улсад өгсөн амлалтаа биелүүлэхгүй бид ч гэсэн цөмийн зэвсэглэлээ зогсоох бодлого, үйл явцаа цуцалж болзошгүй” гэж мэдэгджээ.  

 

Ким Чен Ун мөн Трамптай ойрын хугацаанд уулзаж, хоёр улсын дунд үүсээд буй маргаан, зөрчилдөөнөө шийдвэрлэх хүсэлтэй буйгаа онцолсон аж.

 

Уг асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Цагаан ордны тэргүүн “Үнэнийг хэлэхэд бидний харилцаа үнэхээр хөндийрсөн. Түүнтэй ойрын хугацаанд уулзана гэдэгтээ итгэлгүй. Түүний мэдэгдлийг сонсоод би гайхширсан. Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригуудаа шат дараатай зогсоогоор байна. Том, ширүүн дайн тулаан Ази тивд тийм ч сайхан биш байх болно” гэж мэдэгджээ.

 

ТРАМП-КИМ нар өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт уулзах үеэрээ харилцан тохиролцоонд хүрч, улмаар Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзахаар болсон юм.

 

Пхеньян пуужингийн талбайнуудаа устгаж, цөмийн зэвсэг үйлдвэрлэлээ зогсоохоор ажиллаж байгаа ч Вашингтоны сэтгэлд хүрэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэл хөндийрсөн ч гэхшиг...хайр сэтгэлтэй байсан эр эм 2 шиг юм ярьж гэж тэнэг шар өвгөн хүүхэндээл явж байхгүй яах гэж еронхийлөгч болов оо
2019-01-03
иргэн:
Үнэндээ АНУ хэт нэг талыг барьж дорвитой ажил хийсэнгүй. Бүх аюултай зэр зэвсэгээ тоо ширхэгээр нь гаргаж танйлцуул лгэж хүчирхийлсэн тулгалтаар ажиллаж байнадоо.
2019-01-03
Нөгөө зөнөсөн өвгөн, дэггүй хүүхэд 2 бас эвлэрээгүй бгаа юм уу? Хаана ч билээ уулзаж гар хөл бариад л бид УБ д бас уулзах гэж бна гээд л хөөрөөд сүйд майд болоод бсан сан. За энэ 2 муудаад юу л болов гэж. Тэмээ ямаа 2 ын туйлаан болох биздээ.
2019-01-03