Герман гуравдагч хүйстнийг хүлээн зөвшөөрлөө
2019-01-03

Германы Үндсэн хуулийн цэц гуравдагч хүйс буюу интерсексийг өнгөрөгч 2017 оны арваннэгдүгээр сард хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Тэгвэл уг асуудлыг тусгасан хууль энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Ийнхүү иргэд ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ мөн СААРМАГ гэсэн сонголтоос сонгож, албан ёсны бичиг баримтаа бүртгүүлэх боломж бүрджээ. 

 

Тус улсад зургаан жилийн өмнө интерсекс хүмүүс бичиг баримт дээрээ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ гэсэн хоёр сонголтыг зэрэг тэмдэглүүлэхийг хүссэн билээ. Уг асуудлаас болж, иргэд хоёр хуваагдах болжээ. 

 

Герман улс  гуравдагч хүйсийг хүлээн зөвшөөрсөн учир энэ сардаа багтаан олон нийтийн газар болон ариун цэврийн өрөөний өмнө Х” буюу саармаг хүйстнүүдэд зориулсан шинэ ангилалыг нэмж байршуулахаар болж, албаныхан үүрэг өгчэээ. 

 

Интерсекс хүмүүст эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь шинж тэмдэг байдаг гэнэ. НҮБ-ын судалгаагаар "Дэлхийн хүн амын 1.7 хувь нь гуравдагч хүйстэн" байгааг тогтоожээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ eвроп хэдэн зуухан жилийн дараа гэхэд устана шүү. Оронд хятад арабууд эзэн суугаад эхэлсэн нутагт нью Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд гэгчээр цагаан арьстнууд бусад үндэстний өсөлтийг хязгаарлах гэж гаргасан ижил хүйстний бодлого нь эргээд өөрсдөд нь тусч байна
2019-01-03