Агаараас аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ
2019-01-03

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагчид хамтран  “Агаараас аврах ажиллагаа явуулах нь” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.

 

Дадлага сургуульд Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги 105-ын  60 гаруй алба хаагч хамрагдаж, өндрөөс олсоор буух, нисдэг тэрэгнээс заагдсан бүсэд аврагчдыг олсоор буулгах, нисдэг тэрэгний татагч төхөөрөмжөөр аврагчийг буулгах, өргөх ажиллагааны дадлага сургуулиудыг хийсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин