Салхитын мөнгөний ордын өгөөжийг Дундговь аймгийн иргэд огт хүртээгүй
2019-01-04

Тагнуул, цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын холбогдох байгууллагууд өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулсан. Ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах “Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлүүдийг нь энэ үеэр эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан шийдвэрийг танилцуулж, төрийн мэдэлд авсан юм.  Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өглөө.

 

 

-Салхитын мөнгөний ордын уурхайд тусгай ажиллагаа явуулж, “Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төр мэдэлдээ авлаа. Энэ талаар олон янзын яриа, байр суурь гарч байна. Орон нутгийн удирдлагын хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

 

-Зөвшөөрлийг нь цуцалж, төр мэдэлдээ авсан нь зөв шийдвэр гэж аймгийн удирдлага төдийгүй, ард иргэд, тэр дундаа нутгийн иргэд их баярлаж, талархаж байгаа. Цаашдаа энэ ордын үр шимийг хүртэхэд чухал алхам боллоо гэдгийг хэлж, ярьж байна. Энэ уурхай бидэнд хэзээ үр өгөөжөө өгөх вэ гэж иргэд маш их асууж, хариу нэхсээр өнөөг хүрээд байлаа.

 

-Уурхай ажиллаж байхдаа орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулав?

 

-2010 оны үед Салхитын мөнгөний ордыг ашиглаж эхлэхэд орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэсэн хүлээлт их байсан.  Би 2016 оны долоодугаар сард ажлаа аваад энэ компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулах, нутгийн иргэдийг ажлын байраар хангах гээд олон зүйлийг тусгасан юм. Харамсалтай нь гэрээний хэрэгжилт маш хангалтгүй.

 

-Тухайлбал?

 

-“Жи Пи Эф” компани цөөн хэдэн хүнийг ажилд авсан ч үндэслэлгүйгээр цалинг нь хасдаг, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол хүнс өгдөг зэрэг гомдол тасардаггүй байсан гэхэд болно. Аймаг, орон нутгийн удирдлагын үгийг хүлээж авдаггүй,  харуул хамгаалалт нь хяналт шалгалтын байгууллагуудын төлөөллийг очиход нэвтрүүлдэггүй. Нэг ёсондоо хаалттай бүс. Тэр бүс дотор ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь бидэнд тодорхой биш байсан.  

 

-Төрийн мэдэлд авлаа. Одоо ордыг хэрхэн ашиглах талаар та бүхэн ямар байр суурьтай байна?

 

-Салхитын мөнгөний ордыг цаашид яаж ашиглавал зүйтэй вэ гэдэг чиглэлээр бид Засгийн газарт саналаа хүргүүлэхээр ажиллаж байна. Аймаг ямар оролцоотой байх, орон нутгаа хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг өөд нь татахад энэ уурхай ямар хувь нэмэр оруулах юм гээд олон хувилбарыг судлаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
МЭӨ:
Энхболд ба түүний нөхдийн л хйисэн ажил шдээ иймэрхүү ордууд зөндөө шдээ. Зарсан эзэн нь Энхболдын нэг галын уяач найз шагай гэдгийг хууль цагдаа тагнуул бүгд л мэдэж байгаач Энхболд Хурц 2оос айгаад дуугардаггүйм даа
2019-01-06
zochin:
avdag n mash zov.eserguutseed bgaa humuus nogoo taliin gar hol bizee.
2019-01-06
Зочин:
2016-2018 онд юу хийж байсан юм вэ= Хошного царайлаад очоод хоолыг идээд хүнээр дамжуулж өгсөн мөнгийг авч кармалаад буцахдаа Ланд 200 араар дүүрэн бэлэг чихээд Бээжинд очихоороо үнэгүй буудалд буугаад хятад янхан шаагаад нүүрээ барсан новшийн засаг дарга нар бүх аймаг адилхан шүү дээ Эзэнгүй төр
2019-01-06
Бат:
Чи яг зөв хэллээ адмлхан санаатай хоёр хөрштэй байж нэгийг нь үзэн ядаад л нөгөөдөхөд нь зусардаж бялдуучлаад л зүгээр л эв зүйтэй байж болдоггүй юм уу би эрлийз биш шүү битгий мөөрөлдөөд эхлээрэй
2019-01-05
Бат:
Чи яг үнэн хэллээ 2 хөрштэй байж нэгийг нь үзэн ядаад нөгөөдөхөд нь зусардаж бялдуучлаад байдаг юм хужаа хилээ хаавал яах бол хөөе би эрлийз биш шүү битгий мөөрөөд эхлээрэй
2019-01-05
irgen:
hyataduud yagaad hamgiin chuhal gazruudiig zygeer l avsan baina,,,hen iim orduudiin zovshoorliig hyataduud bolon gadniihand ogson be ter etgeedyydiig shorond hiih estoi shdee, … ulsiin ayulgui baidal er ayuld orson um bishyy!!!
2019-01-05
Хятад хүнийг хараагаад яахав түүнийг өгсөн хүнийг яах гэж бна амьд л бга г дээ
2019-01-04
Зочин:
хараал идсэн хар хужаа нарыг бүгдийг н.ь хөөж явуул..
2019-01-04
зочин:
Xэрвээ Cалхитийн орд ни Oросын kомпани байсан бол хэн ч юу ч дуугарахгүй байсан да...
2019-01-04
Бат:
Чи яг зөв хэллээ адмлхан санаатай хоёр хөрштэй байж нэгийг нь үзэн ядаад л нөгөөдөхөд нь зусардаж бялдуучлаад л зүгээр л эв зүйтэй байж болдоггүй юм уу би эрлийз биш шүү битгий мөөрөлдөөд эхлээрэй
Бат:
Чи яг үнэн хэллээ 2 хөрштэй байж нэгийг нь үзэн ядаад нөгөөдөхөд нь зусардаж бялдуучлаад байдаг юм хужаа хилээ хаавал яах бол хөөе би эрлийз биш шүү битгий мөөрөөд эхлээрэй
Бат:
Аваргад л юм олдоогүй юм бн л даа чи бид хоёрын ард түмнээ бодно гэдэг ч лөөлөө бн аа одоо ийи юманд хүмүүс хууртахаа болисон чи зүгээр л чимээгүй баригдахгүй шиг хулгай хийж авилгаа ав
2019-01-04