Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна
2019-01-04

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 

Өнөөдөр: Баруун болон Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, Алтай, Хангай,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир,  Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

 

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17-19 градус хүйтэн байна.

 

Төлөв байдал: 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Shuud.mn
Сонин хачин