Сайжруулсан түлш түүхий нүүрснээс 7-8 хувиар бага бохирдол үүсгэдэг
2019-01-05

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд “Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” байгуулсан. Уг ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа.

 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Ерөнхий сайдын орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга С.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, “Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын зөвлөлийн дарга Ж.Ганбаатар нар багтдаг байна.

 

Хурлын эхэнд “Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрийн хүчин чадал, цаашдын хүчин чадал зэргийн талаар товч танилцууллаа.

 

 

Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард Таван толгой түлш ХХК-ийг байгуулсан. Таван толгойн түлш ХХК нь өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн хүчин чадлаараа хоногт 690 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Цаашид үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэх боломжтой гэдгийг мөн тодотгож байв.

 

“Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа орчимд 468 айлыг хамруулан түүхий нүүрс болон сайжруулсан шахмал түлш түлсэн үеийн агаарын чанарт 10 хоногийн турш хяналт хийсэн. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 25 хувь нь сайжруулсан түлшийг сайн, үлдсэн 75 хувь нь үнс ихтэй байна гэж дүгнэсэн. Агаарын чанарт үзүүлсэн нөлөөллөөр сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс 7-8 хувиар бага бохирдол үүсгэж байсан. Судалгаанд хувийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэж буй шахмал түлшийг ашигласан” хэмээн нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.

 

 

Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 8-ны өдөр Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр боллоо. Мөн хурлын үеэр Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Тухайлбал, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дахин хоёр шугамыг шинээр ашиглалтад оруулах, түгээлтийн схем гаргаж, танилцуулах, сайжруулсан түлшээ нөөцлөх агуулах, газар бэлтгэх, санхүү, хөрөнгө оруулалтыг ил тод явуулах, хяналтын нэгдсэн схем төлөвлөгөөг ирэх гуравдугаар сарын 1-ний дотор бэлдэж, танилцуулах, Улаанбаатар хотод нэг жор, нэг стандартын сайжруулсан түлш үйлдвэрлэх эрх зүйн акт гаргах зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
7-8 хувь бол нэрийн хор доо. Нөгөө ШУ-ы академи хайчихсан эрдэмтэд шийднэ л гээд байсан Эрэгдэл хайчив үгээ дугараа ч бас л мөнгөнөөс болсон уу. Утааг ариалгах шийдлээ гаргаагүй сайн муугий нь эцэслээгүй байж түүхий нүүрс оруулахгүй гэсэн Засгийн тэргүүн хаана байна. Ийм түргэн түүхий байж утаа арилгах ч горьдсоны гарз болоод баахан амьтад сайн муугаараа дуудуулаад л төгсөх байхдаа энэ ажилд тавигдсан хүмүүсийн цариаг хар.
2019-01-07
Энэ худлаа боллоо шүү:
7-8 хувь даан ч хангалтгүй байна. Хоногт 700 тн. Сард 21000 тн. Жилд 250000 тн. Гэтэл уб жилд 1000.000 тн нүүрс түлдэг. Харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр.
2019-01-07
ингэж тэнэгтэж байхаар чанартайхан маскаар 3 сар хангачихаач ядахдаа
2019-01-06
Шаал доор юм билээ. сайжруулсан юм байхгүй. дүндээ дүн юм билээ. харинч түүхий нүүрс нь арай илүү санагдаа байна даа
2019-01-06
zochin:
50 ХУВЬ ГЭСЭН ЯАСАН ВЭ
2019-01-06
kkkkk:
70-80 huvi geed bsan chin 7-8 huvi bolood yavchihlaa. turiinhun gej erguu malnuudiin tsugluulga bdag yum uu. haashaa yum be
2019-01-05
7% ?????
2019-01-05
Ажлаа мэддэггүй малууд:
Таван толгойн түлшээр хангах гээд байгаа юм уу, хувийн үйлдвэрийн 7хон хувийн бага бохирдуулагчтай түлш түлүүлэх гээд байгаа юм уу? Юу солиоролдоод унав?!
2019-01-05
7-хон хувь гэж үү? Ингээд солиоролдоод иргэдийн дунд үл итгэх байдал бий болгоод байх юм хүүрнүүд чинь!
2019-01-05
Иргэн:
7-8 % бага бохирдол үүсгэж байгаа бол шахмал түлш хэрэггүй. Утаа 50 % буурна гээд байсан чинь худлаа болов уу.
2019-01-05
гэр хороолол:
Нунтаг хогон нүүрс барьцалдуудагчтай хольчихсон ийм юмнууд хэзээ тийм сайн асаж илч өгч байлаа. Ялангуяа нам даралтын зуухтай айлд тохирох уу? Туршиж үзэж, олон айлуудаас саналыг нь авч байж түүхий нүүрсээ хороисой билээ.
2019-01-05