О.Бат-Эрдэнэ: Салхитын мөнгөний ордын зөвшөөрлийг цуцалснаар үр шимийг хүртэхэд чухал алхам боллоо
2019-01-06

 

Тагнуул, цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын холбогдох байгууллагууд өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулсан. Ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах “Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлүүдийг нь энэ үеэр эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан шийдвэрийг танилцуулж, төрийн мэдэлд авсан юм. 

 

Үүнтэй холбогдуулан хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.

 

-Салхитын мөнгөний ордын уурхайд тусгай ажиллагаа явуулж, “Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төр мэдэлдээ авлаа. Энэ талаар олон янзын яриа, байр суурь гарч байна. Орон нутгийн удирдлагын хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

 

- Зөвшөөрлийг нь цуцалж, төр мэдэлдээ авсан нь зөв шийдвэр гэж аймгийн удирдлага төдийгүй, ард иргэд, тэр дундаа нутгийн иргэд их баярлаж, талархаж байгаа. Цаашдаа энэ ордын үр шимийг хүртэхэд чухал алхам боллоо гэдгийг хэлж, ярьж байна. Энэ уурхай бидэнд хэзээ үр өгөөжөө өгөх вэ гэж иргэд маш их асууж, хариу нэхсээр өнөөг хүрээд байлаа.

 

- Уурхай ажиллаж байхдаа орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулав?

 

-2010 оны үед Салхитын мөнгөний ордыг ашиглаж эхлэхэд орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэсэн хүлээлт их байсан. Би 2016 оны долоодугаар сард ажлаа аваад энэ компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулах, нутгийн иргэдийг ажлын байраар хангах гээд олон зүйлийг тусгасан юм. Харамсалтай нь гэрээний хэрэгжилт маш хангалтгүй.

 

- Тухайлбал?

 

-“Жи Пи Эф” компани цөөн хэдэн хүнийг ажилд авсан ч үндэслэлгүйгээр цалинг нь хасдаг, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол хүнс өгдөг зэрэг гомдол тасардаггүй байсан гэхэд болно. Аймаг, орон нутгийн удирдлагын үгийг хүлээж авдаггүй,  харуул хамгаалалт нь хяналт шалгалтын байгууллагуудын төлөөллийг очиход нэвтрүүлдэггүй. Нэг ёсондоо хаалттай бүс. Тэр бүс дотор ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь бидэнд тодорхой биш байсан.  

 

- Төрийн мэдэлд авлаа. Одоо ордыг хэрхэн ашиглах талаар та бүхэн ямар байр суурьтай байна?

 

-Салхитын мөнгөний ордыг цаашид яаж ашиглавал зүйтэй вэ гэдэг чиглэлээр бид Засгийн газарт саналаа хүргүүлэхээр ажиллаж байна. Аймаг ямар оролцоотой байх, орон нутгаа хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг өөд нь татахад энэ уурхай ямар хувь нэмэр оруулах юм гээд олон хувилбарыг судлаж байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Орон нутаг нь ингэж үзэж бгаа бол ЗГ ын зөв л бн ш дээ
2019-01-08
ХУУЛЬЧ:
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД УЛСАД ОЧСОНД ТАЛАРХАНА ,,,ХАРИН ТЭР ОРДЫН ҮР ШИМИЙГ ТӨРИЙН НЭРЭЭР ЯАЖ ХҮРТЭЖ ДАРАА НЬ ЯАЖ ХУВЬЧИЛДАГЫГ МОНГОЛЧУУД /эрдэнэтийн 49 хувь гэх мэт /МАРТААГҮЙ БАЙЛТАЙ ??? ТИЙМ БОЛОХООР ХҮРЭЛСҮХ, ЭНХ БОЛД НАРТАА БИШ НАМ ТӨВТЭЙ МОНГОЛЫН ТӨРИЙН ТОГТОЛЦООНД БАЙГАА ЮМ
2019-01-07
Хүрэлсүхийн зөв
2019-01-07
энэ бат эрдэнэ гэж хэн юм бэ сурвалжлагаа тодорхой бичээч
2019-01-07
аагий:
Энэ бол хамгийн чухал хууль,Яаралтай энэ хүнийг төрийн алтан сэнтийгээс буулгах хэрэгтэй байна,
2019-01-07
Малчин:
Оркоо мереед
2019-01-06
Битгий мереед оркоо еерсдийгее узуулэн болгох юм гэнэ та нар шиг амьтдыг хэн менге телж узэх юм
2019-01-06
Энхболдыг огцоруулах хууль санаачлах нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай нэгэн адил маш их урхаг хор уршигтай. Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нар хурдан хурдан огцорч УИХ-ын үйл ажилллгаа улам улам гацах болно. Ийм хууль санаачилж байгаа этгээдүүд бол мөн чанартаа Монгол төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүд юм.
2019-01-06
аагий:
Энэ бол хамгийн чухал хууль,Яаралтай энэ хүнийг төрийн алтан сэнтийгээс буулгах хэрэгтэй байна,
Zail
2019-01-06
iim sul doroi uymnuud buhel buten aimag sum yaj udirddiim boldoo chaabaas gants kompand deerelhuultsen dotorn ch orj chadahgui nobsh bugdiin huuguud gargachij chadahgui
2019-01-06
Uls avsan um bish, hurelsukhiin prakts avsan geech.
2019-01-06
Орк хөлдүү
2019-01-06
физикийн үүднээс авч үзэх юм бол... юу ш дээ.
2019-01-06
ухаж байхаар байгалиа хамгаалаад, малчиддаа иүшиглэсэн аялал хөгжүүлбэл, малчид нь малаа аж ахуйгаа үзүүлж, танилцуулаад жуулчдаа амраагаад нутгаа үзүүлээд л аятай тухтай жуулчлал хөгжинө.
2019-01-06
Малчин:
Оркоо мереед
Битгий мереед оркоо еерсдийгее узуулэн болгох юм гэнэ та нар шиг амьтдыг хэн менге телж узэх юм