10 жил ухаангүй байсан эмэгтэй гэнэт хүүхэд төрүүлжээ
2019-01-06

АНУ-ын Аризона мужид арван жил ухаангүй байсан эмэгтэй гэнэт хүүхэд төрүүлсэн, хачирхалтай хэрэг гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг эмэгтэй 2008 оны эхээр усанд живсний улмаас комын байдалтай болсон ба өнгөрсөн хугацаанд  Финикс хотын Хасиенда Эрүүл мэндийн төвд асруулж байсан гэнэ.

 

Эмэгтэй өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд гэнэт биеийн байдал нь тогтворгүй болж, улмаар хүү төрүүлжээ.

 

"Энэхүү учир битүүлэг байдлыг цагдаагийнхан шалгаж эхэлсэн" гэж цагдаагийн түрүүч Томми Томпсон мэдэгдсэн байна. 

 

Учир нь эмэгтэйг комын байдалтай байхад нь бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хүчирхийлдэг байж болзошгүй хэмээн цагдаагийнхан үзэж, эмнэлэгийн ажилчдыг нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. 

 

Эмэгтэйн гэр бүлийн өмгөөлөгч Таша Менакер "Цагдаагийнхантай хамтран ажиллах болно. Мөн уг эмнэлэгийн бүх эрэгтэй ажилчдаас ДНК-ийн шинжилгээ авах хүсэлтэй байна" гэж мэдэгдлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Tegeed uhaan orson yumuu ugui yumu
2019-01-24
хахаха ухаангүй хүний гэдэс томроод байгааг анзаардаггүй. биеийн байдлыг нь хэмждэг багаж, хэвлийн эхо энэ тэр байдаг л байлгүй дээ. эсвэл бие болоод хэмжилтийн багаж энэ тэрийг нь нэг л хүн үздэг юм уу. тэгвэл эцэг нь тодорхой мэт
2019-01-08
Энэ эрчүүд ээ гэж...ухаангүй байгаа хүнийг...
2019-01-07
иргэн:
Нэг талаас хүчин нөгөө талаас нь харвал шинжлэх ухааны нээлт. Сонирхолтой л юм байна
2019-01-07