БРАЗИЛ: Хүчирхийлэл газар авч буй хот руу цэргээ илгээлээ
2019-01-07

Бразил улсын Форталеза хотноо гэмт хэрэг, хүчирхийлэл хяналтаас гарсантай холбогдуулан тус улсын эрх баригчид тус хот руу цэргийн албан хаагчдаа илгээсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Нүүрээ халхалсан этгээдүүд банк, дэлгүүр, шатахуун түгээх газруудыг тонон дээрэмдэж, иргэдийг айлган сүрдүүлэх нь нэмэгджээ.

 

Мөн олон нийтийн гудамж талбай, автобус, автомашиныг галдан шатаасантай холбогдуулан тус улсын Хууль зүйн яам Форталеза хот руу 300 цэргийн албан хаагчаа илгээжээ. 

 

Мөн хотын цагдаагийнхан гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, 24 цагийн турш эргүүлж хийж, иргэдийн амар амгалан байдлыг сахиж байна. 

 

Форталеза хотын Сеара дахь шоронгийн хамгаалалтыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Учир нь эдгээр шоронгуудад хоригдож буй олон тооны гэмт бүлэглэлүүдийн гишүүдийг суллахын тулд гэмт этгээдүүд хотод санаатайгаар үймээн дэгдээсэн гэж хуулийнхан үзэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин