Алтанбөмбөрцөг: Лейди Гага шагналын эзэн боллоо
2019-01-07

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй тайз, дэлгэцийн шилдгийг тодруулах 76 дахь удаагийн Алтанбөмбөрцөг наадам амжилттай үргэлжиж, ялагчид тодорч эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэгвэл хоёр жилийн өмнө "Алтанбөмбөрцөг" нэр хүндтэй шагналыг хүртэж байсан дуучин Лейди Гага "A Star Is Born" киноны "Shallow” дуугаараа уг нэр хүндтэй шагналыг дахин хүртсэн байна. 

 

Тэрбээр уг бүтээлийг дууг дуулахаас гадна холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар гол дүрийш бүтээсэн юм. 

 

 

Гага мөн уг бүтээлээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн “Драмын шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин