Ерөнхийлөгчөө эсэргүүцсэн Венеусэл шүүгч АНУ-руу дүрвэжээ
2019-01-08

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дахин төрийн эрхэнд гарсаныг эсэргүүцсэн тус улсын Дээд шүүхийн экс шүүгч дургүйцлээ илэрхийлэн, гадаадын орон руу дүрвэсэн гэх мэдээллийг эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тус улсад өнгөрөгч оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан ба Мадуро дахин сонгогдсон юм.

 

Николас Мадурог энэ пүрэв гаригт албан ёсоор тангарагаа өргөж, улсын ажилдаа орно. 

 

Мадурогийн дарангуйлалыг эсэргүүцсэн шүүгч Кристиан Зерпа гэр бүлийнхээ хамтаар АНУ-руу дүрвэжээ.

 

Шүүгч эр өчигдөр "EVTV" телевизэд "Та нар Венеусэлийг нэг хардаа. Ажилгүйдэл, ядуурал, хямрал, хүчирхийлэл газар авчихсан байна. Энэ улсын мөнгөн дэвсгэрт хүчгүйдэж, иргэд амьдрахын тулд эх орноосоо дүрвэх сонголтыг хийсээр байгаа. Гэтэл Мадуро ард түмнээ бус өөрийгөө нэгт тавьж, хөрөнгөө зузаатгасаар буй. Энэ улсад авлига жинхэнэ утгаараа цэцэглэсэн. Миний гол зорилго бол АНУ-ын тусгай прокуроруудтай энэ бүх хууль бус үйл ажиллагааг мөрдөн шалгана" гэж ярьсан байна. 

 

Дээрх ярилцлагын дараа шүүгч эрийг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж, улмаар шалгагдаж байхдаа оргон зайлсан ГЭМТ ХЭРЭГТЭН гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин