"Улаанбаатар Замын-Үүд" чиглэлийн автобус осолдож, хоёр хүн нас баржээ
2019-01-08

 

 

Орон нутгийн автобус осолдож, хоёр хүн нас баржээ

 

Тодруулбал  2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан байна. Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтжээ.

 

Гэмтсэн хүмүүсийг Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт оруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд галт тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэн авчрах ажлыг эхлүүлсэн байна.

 

Ослын улмаас автобусны жолооч болон нэг зорчигчийн амь нас хохирчээ. Жолооч хурд хэтрүүлсэн, нойрмоглосон эсхүл техникийн бүрэн бус байдлын улмаас тээврийн хэрэгсэл осолдсон эсэхийг тогтоохоор албаныхан ажилаж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мэдээнийхээ утгыг хянаач ээ. Дорноговиос- УБ чиглэлд зорчиж байсан аютобус, яахаараа хаа байсан Замын-Үүд орох хаалга очиж мөргөдөг юм. Замын-Үүдээс УБ чиглэл биш үү.
2019-01-08