Араб бүсгүйчүүдийн эрх нэгээр нэмэгдлээ
2019-01-08

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Салман улс оронд нь олон жилийн турш хууль мэт үйлчилж байсан эмэгтэйчүүдийг адгуус малнаас дорд үзэх үзлийг халахаа мэдэгдэж, улсаа сүүлийн үеийн ардчилсан улсын журмаар удирдан чиглүүлэхээ амлаад буй юм.

 

 

Уг амлалтын хүрээнд эмэгтэйчүүд өнгөрсөн оноос хэн нэгний хяналтгүйгээр машин жолоодох, эрэгтэйчүүдтэй хамт цэнгэлдэх хүрээлэнд орж, спорт болон урлагийн арга хэмжээ үзэх эрхтэй болов.

 

Мөн сонгуульд саналаа өгч, нэр дэвших боломжийг эрх баригчид эмэгтэйчүүд олгоод буй юм.

 

Тэгвэл энэ сараас тус улсын агаарын тээврийн Flynas” компани эмэгтэй онгоцны үйлчлэгчдийг ажлуулахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тус компанийн удирдлагууд 2020 онд хүртэл 300 гаруй эрэгтэй, эмэгтэй онгоцны үйлчлэгчийг бэлдэж, нислэгт гаргахаар төлөвлөж буй талаараа хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 

 

Мөн эмэгтэйчүүд шинэ оны өмнө нөхөр нь өрөөс нь салсан эсэхийг мэдэх боломжтой болсон гэнэ. Учир нь тус улсын эрчүүд гэрлэлтээ цуцлуулах эрхтэй байдаг ба гэр бүлээ цуцлуулсан ч экс эхнэртэй мэдэгдэхгүй, сэтгэл санааны хохирол, хүүхдийн тэтгэмж өгөхөөс зайлсхийдэг байв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин