Х.Болорчулуун, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн зээлээ төлөөгүй байна
2019-01-08

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Одоогийн байдлаар ЖДҮХС-д 30-40 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд буй аж. Үүнээс 2018 оны 12 дугаар сарын 26-нд Засгийн газрын  бонд нэрээр тус сангаас 19 тэрбум төгрөгийг Сангийн яам татаж авчээ. Харин энэ мөнгийг ямар бондод зарцуулсан нь тодорхойгүй байна. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-нд бонд нэрээр гаргасан мөнгөний учир шалтгааныг тодруулах бичиг явуулж буйгаа тэд мэдэгдэв.

 

Одоогоор УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Оюундарь нар ЖДҮХС-гаас  авсан зээлээ бүрэн төлжээ. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат 140 сая, Н.Батнасан 150 сая төгрөгийг төлсөн байна. Б.Наранхүү гишүүний дүү төлсөн эсэх нь тодорхойгүй буй аж.

 

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар зээлээ төлөөгүй байгааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэллээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-05-01
Хаагий:
Х.Болорчулуун гишүүн тасархай шударга юм яриад л байдаг байсан, өөрөө ийм шударга бус юм далуур хийж явдаг байжээ. Бусдыг өчнөөн шүүмжилдэг байсан тэр бичлэгийг нь олон нийтэд буцаагаад үзүүлэх юмсан. Ичнэ гэж байхгүй юм да. Танаас харин ард түмэн шударга ёсыг асуумаар байна, танд хэлэх үг байна уу?
2019-01-08
SEJGIIN SDANUUD
2019-01-08