Автобусанд осолдсон хүмүүсийг нийслэл рүү нисдэг тэргээр тээвэрлэнэ
2019-01-08

 

Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчиж явсан 45 хүний суудалтай автобус өнөө өглөө /2019.01.08/ осолдож хоёр хүн нас барж, 41 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн тухай өмнө нь мэдээлсэн.

 

Өглөө 06.20 минутын орчимд осол гарсан байна. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс гэмтлийн эмч нарын таван хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газарт очиж анхны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллажээ.

 

Уг автобус нь 45 хүний суудалтай бөгөөд осол гарах үед автобусанд 47 хүн зорчиж явсан. Ослоор хоёр хүн амь насаа алдсан бол, нэг хүний биеийн байдал маш  хүнд Замын-Үүд сумын эмнэлэгт эмчлүүлж  байгаа аж. Мөн мөч хугаралттай, багана нурууны хугарал гэмтэлтэй, хэвлий цээж, тархи, толгой битүү доргисон 11 хүн яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа юм байна. Түүнчлэн автобусанд жирэмсэн эмэгтэй зорчиж явсан бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа аж.

 

Тархиндаа хүнд гэмтэлтэй, ухаангүй байгаа Говь-Алтай аймгийн харьяат, 64 настай /эр/  иргэнд яаралтай тусламж үзүүлсний үр дүнд амин үзүүлэлт тогтвортой байгаа ч биеийн байдал маш хүнд байгаа. Иймд БХЯ, ЗТХЯ, ЭМЯ, АТҮТ хамтран ажиллаж хоёр онгоц нисгэж уг иргэнийг болон гэмтсэн 11 хүнийг тээвэрлэн ирэхээр ярилцаж буй юм байна.

 

Нисдэг тэргийг 15.00 цагт хөдөлгөх бөгөөд ГССҮТ-ээс мэдрэлийн мэс заслын эмч, мэдээгүйжүүлэлтийн эмч, эрчимт эмчилгээний сувилагч гэсэн гурван ажилтан явуулахаар төлөвлөжээ. Биеийн байдал хүнд байгаа иргэний амь насанд эрсдэл учрах магадлал өндөр байгаа тул Улаанбаатараас очих эмч нар Замын-Үүд суманд яаралтай мэс засал хийх бэлтгэлтэй явж буй юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Iim olon hvn avch yavj bj anhaaral bolgoomjtoi yavahad yadag bnaa.tsuuhun mongolchuud min tsag busaar vregdeed duusah ni.
2019-01-08
zochin:
Yun 15 tsag be shuud nisdeg tirgee yawyylach tsag aldaad bgan bish u
2019-01-08
арай арай:
Ослын улмаас 2 жолооч газар дээрээ нас барж, 31 зорчигч бэртэж гэмтлээ.
2019-01-08
naad balai haalga shig yumaa buulgaj hayaachee
2019-01-08