А.Отгонбаатар: МАН-ыг татан буулгахгүйгээр Монголд цэвэршилт явагдахгүй
2019-01-08

 

Үнэн ба Зөв намаас  хэвлэлийн хурал хийлээ. Тэд МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар:

 

-МАН-ын нам сонгууль бүрт дандаа гоё уриатай оролцдог. МАН 2016 онд “Иргэдээ ядуурлаас аварч эдийн засгаа хямралаас гаргаж эх орноо өрнөөс салгаж төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг монголыг цогцлооно” гэсэн ийм мөрийн хөтөлбөр  дэвшүүлсэн. Өнөөдөр амлалтынхаа нэгийг нь ч биелүүлээгүй. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгад манай нам хүсэлт хүргүүлж байна. “Мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй” байх хуулийн төсөл санаачлаач гэж хүсэлт гаргаж байна. Хэрвээ хуульд энэ заалтыг тусгавал 2012-2016 онд удирдсан АН, МАХН мөн МАН ирэх 2020 оны сонгуульд оролцохгүй байх нөхцөл бүрдэнэ. Мөн энэ олон мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй МАН ард түмний өмнө нүүрээ хийх газаргүй болсон учраас  шударга ёс гэдэг шоуг хийх тохиролцоо хийсэн. Нэгнийгээ золиосонд явуулж бусад 2020 он гэхэд цэвэрлэгдлээ гэж ард түмний тархийг угаах гэж байна. Нөгөөдөр зохион байгуулах гэж байгаа Л.Оюун-Эрдэнийн жүжиг бол HERO-гийн Б.Баатарын найруулгатай том дэглэлттэй жүжиг явна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыгоо “даргаа даргаа” гээд явж байсан. Тухайн үед У.Хүрэлсүх М.Энхболдыгоо мөн пялдагдаад зогсож байсан. Гэтэл өнөөдөр энэ хүмүүс шударга ёсны төлөө гээд ярьж байгаа нь тохиролцоо. МАНАН-гийн өөрсдийгөө аврах ганц зам нь одоогийн ярьж байгаа шударга ёс нь. МАН-ыг татан буулгах асуудлыг хөндөхгүй бол өнөөдөр Монголд цэвэршилт явагдахгүй. МАН-д М.Энхболд шиг ганц муу хүн байгаа юм биш, мянган мянган муу хүн байгаа. Манай нам үнэнд ойрхон байхын тулд Ерөнхийлөгчөөс дээрх хуулийн төслийг санаачлаач гэж хүсэлт хүргүүлж байна хэмээлээ.

 

Тус намынхан өнөөдөр Ерөнхийлөгчид хүсэлтээ уламжлах юм байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Uugaa:
Sain hvn heregtee
2019-01-09
Энэ бондгор их хөөрхөөн. Цэвэршилт болохоор өөр таашаал авна гэж бодоод л. Хаха
2019-01-08
MONGOLOOR DUUREN ALIALAGCHID. BUGD ULSAA HUGJUULEH SHUDRAGA YOS YARIJ MUNGU NER TUR ZUUDLAASTEI. ENE BATSAAN SAIKHANSAMBUUGIIN SUGANII US.
2019-01-08
goeo ah n:
Энэ ямар АТААРХУУ ЭТГЭЭД ВЭ? Чиний цуглаан цуглаан мөн бусад нь биш болж таархуу. ДУУГАЙ ОЧООД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭЛ ДЭЭ. Тэнд ганц Л.Оюунэрдэнэ чухал биш Монголын АРД ТҮМЭН ЧУХАЛ, эсвэл хэн нэгний нууц ГАР ХӨЛ нь ЧИ БОЛ ИНГЭЭД ШАНТААЖ ХИЙГЭЭД ЦААДУУЛДАА АДЛАГДАХ НЬ ХҮНИЙ Л ХУУЛЬ ШҮҮ!!! Одоо Монгол Улсын Төлөө ХЭН НЭГЭН ӨМЧИРХӨЖ ӨӨРИЙГӨӨ МАНДУУЛДАГ ТЭР 30 жилийн үе ӨНГӨРСӨН залуучууд өөрчлөгдөөд ШИНЭ МОНГОЛЫН ШИНЭ ЗАЛУУЧУУД ЦААНА ЧИНЬ ЖАГСАЖ БАЙНАА сэр сэр сэр дүү минь. Ер нь хэллэг чинь Эба шигл тийшээгээ байгаа юм шиг санагдаад би лав дотроо СЭЖИГЛЭЭД л байгааг ил хэлчихье!
2019-01-08
scss:
Хуц чи, Оуюн эрдэнэ хэн болсон юм бэ, зунээр л нэг тархи угаагч, жужиг иавигч гэдэг нь аяндаа ил болно.
2019-01-08
1234666:
1,10-нд Херо Баатарын найруулах Драм-д тоглохгүй юм уу. Та нарт мөнгө хувиарлагдаагүй юм уу.
2019-01-08
sscs:
ene mahan tolgoi ochij ochij oyunerdeniig muulaad bhdaa yaahav zailaaraa ta nariin chanriigtanisan shuu Ta nar bol hudlaa yum bna.
2019-01-08
scss:
Хуц чи, Оуюн эрдэнэ хэн болсон юм бэ, зунээр л нэг тархи угаагч, жужиг иавигч гэдэг нь аяндаа ил болно.