С.Эрдэнэ:УИХ-ын дарга дархлаатай байх ёстой
1-8

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг ярилцаагүй байгаа. Бид нам дээрээ ярилцах ёстой. Үүний дараагаар албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Өнөөдөр нэг хүний хувьд бие дааж байр сууриа илэрхийлэх боломжгүй.Энэ асуудал нэг хүний, УИХ-ын даргатай холбоотой асуудал биш. Бүхэл бүтэн парламентын дархлаатай холбоотой асуудал. 1990 онд Үндсэн хуулийг баталсан хүмүүс алсыг харж боловсруулан баталсан байгаа. Ялангуяа Үндсэн хуулийн эцэг н.Чимид  гуай Үндсэн хуулийн дархлаан дээр их анхаардаг. Өнөөдөр улс орны бодлогыг гол тодорхойлдог, үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг ҮАБЗ-ийн гурван гишүүн аль аль нь дархлаатай байх ёстой. Тэр дундаа УИХ-ын дарга дархлаатай байх ёстой. Тэгэхгүй бол парламентад олонхи болсон намын дарга нь дуртай цагтаа солиод, засаглал тогтворгүй гэдэгтэй адилхан парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орно. Хариуцлага тооцох тусдаа заалт байгаа. ҮХЦ-ийн дүгнэлтээт Ц.Нямдорж УИХ-ын даргаасаа огцорч байсан. Зохицуулалт нь байгаа. Тиймээс би гишүүдийн олонхиор шийдээд явахыг зөв хувилбар гэж харахгүй байна. Өнөөдөр АН-ын бүлэг хэлэлцээгүй байгаа учир албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.

 

-Энэ асуудалдтанай нам хэзээ байр сууриа илэрхийлэх вэ?

 

-Бид улс төрийн процесс, эрх баригч хүчний байр суурийг харж байна. Тийм учраас одоохондоо яарахгүй байна.

 

-Орд газруудыг төрд авч байна. АН үүнд ямар байр суурьтай байна вэ?

 

-Манай АН үзэл баримтлалтын төслөө боловсруулаад өчигдөр УДШ-д өгсөн. Манай намын үзэл баримтлалын гол санаа байгаа. Баруун төвийн үзэл баримтлалтай, хувийн өмч, зах зээлийн зарчмаар улс орны эдийн засаг цаашаа хөгжих ёстой гэсэн байр суурьтай. Бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Өнөөдөр дэлхийд сонгодог жишээ байна. Тухайлбал, Венесуль.  Топ нөхөр гарч ирээд төрд бүх зүйлээ аваад, нефтиэ үнэгүйдүүлж, дүрвүүлж байна. Тиймээс бид стратегийн ордод төр тодорхой хувьтай байх ёстой. Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг. Иргэдээд хувь оногдуулах хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг хураагаад явбал Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү. Сэтгэлийн хөөрлөөр, хэт улс төрийн хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй байна.

 

-Гишүүд ЖДҮСХ-гаас зээл авсан асуудлыг та юу гэж харж байна вэ?

 

-Өнөөдөр хулгайг жижиг, том гэж яриад байна. Хулгай бол хулгай. Тухайн үед 10мянган төгрөг хулгай хийгээд 10 жилийн ял аваад явж байсан. Хууль иргэддээ тэгш үйлчлэх хэрэгтэй. Тэрбум тэрбумаар нь тэгшитгэн хуваарилсан зохион байгуулалттай төрийн луйвар харагдаад байгаа юм. Үүнийгээ зээл, төлнө гээд байна. Нэгэнт хуультай, шүүхтэй орон бол шийтгэлээ ногдуулах хэрэгтэй. АН үүн дээр хатуу байр суурьтай байгаа. Хамгийн аюултай нь гурван хувийн зээлээр аваад банк,бусаар дамжуулж мөнгө хүүлсэн. Иргэдэд очих боломжийг эрх мэдэл,мэдээллийн давуу талаа ашиглаж авсан нь туйлын буруу. Засгийн газрын кабинетын гишүүд зээл авсан байна. УИХ хуралдвал энэ асуудлыг оруулж ирэх байх. Гэтэл хуралдаандаа суухгүй, өөрсдийн гэмт хэргийн мөрийг баллах сонирхол байна уу гэж харж байна.

 

-Д.Дорлигжавыг баривчиллаа. Танайх намын гишүүнчлэлээс хөөх үү?

 

-Д.Дорлигжав даргын хувьд манай намын дарга байсан. Гэм буруутай нь тогтоогдвол манай намын дүрэмд заалт байвал шийднэ. Заалт байхгүй бол хуулиараа асуудлаа шийдэх байх.

 

-Танай нам УИХ-ыг тараах тогтоолоо боловсруулсан уу?

 

-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах шийдвэр гаргаад, УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулна. Өнөөдөр шударга ёс яриад байгаа хүмүүс тэр тогтоолд гарын үсэг зурах байх гэж бодож байна.

 

-Та жагсаалыг дэмжиж байна уу?

 

-Иргэд сайн дураараа жагсаж, цуглах эрх нь нээлттэй. Эрх барьж байгаа нам хэний эсрэг жагсаад байгаа нь мэдэгдэхгүй,ойлгомжгүй байгаад нь гайхаж байна. Хэн нь хэнийхээ эсрэг жагсаад байгааг би ойлгохгүй байгаа.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ярьж байгаа зүйл нь дандаа бөөрөнхий, дандаа буруу . Ард түмэнийг доромжлохоо одоо больчихоо
2019-01-09
Zochin:
Enkhboldiig unagaj daraa ni ta hed 1 negeeree idej uusan zvil chini barigdaj shorond oroh tsag chini irne
2019-01-09
Zochin:
Ahij garna gej bodood baigaan yum bish biz dee
2019-01-09
Zochin:
S erdene odoo ta bolson bayangolchuudiin tarkhiig okon jil bokoor ugaaj setehvid noloolloo ed nar joohon shampoonoor ugaaj ervvleer setgedeg bolson ahij ta garch chadahgvi ee odoo
2019-01-09
энэ эрдэнээс дандаа ард түмний эсрэг үг гарах юмаа энэ одоо яаж яваад АН дарга болчихдог байна яавч монгол хүн биш байхаа
2019-01-09
зочин:
Эрдэнийг бас шалгах хэрэгтэй НД ын хөрөнгийг их идсэн дээ
2019-01-09
иргэн:
Энэний амнаас монгол улсад хэрэгтэй нэг ч үг гарахгүй юм.Ардчилсан намд энэнээс ѳѳр хор найруулдаггүй зѳв хүмүүжилтэй хүн олдохгүй байгаа юум байхдаа
2019-01-09
ENE MUU FSDA YU HUTSAAD BAINAA..ENE LLARAAS SALTSGAAGAACH .MIYETEI HAMT ZAILUULNA SHUU
2019-01-09
S:
Jinhen bugsnii nuhnuud bol Baganuuriin Erdenebat bayangoliin Erdene 2 shuu dee. Enkhbold unah geed shees aldahnee.
2019-01-09
Ene sda bas l neg hulgaich
2019-01-09
Би:
Эрдэнэ юунд их айна вэ. Но- той доо. Эрдэнэ тэр миеэгийн энхболдтойгоо хамт хоригдох ажил хийсэн байх.
2019-01-09
Bibi:
Duuregt yum hiideg bolohoor ger buleeree l demjdeg bla. Daraagiin udaa duurgee bish ulsaa bodno oo.
2019-01-08
Энэ хулгайчид дархлаа дутаа юу.
2019-01-08
zochin:
Zuv yarij baina. S.Erdene MAN-g umuuruugui, zuvhun huuliin hureend ajillahyg yariad baihad zarim ZG-s sanhuujuulelttei hulsnii bicheechid tuuniig nuulaad yah ve dee. Huuli yos, durem yavdgaaraa l yavna. Daranguilal togtooh gesen Uhnyn sanaa hezee ch bieleh uchirgui yum sh dee!
2019-01-08
zochin:
ene neg hend ch hereggvi teneg amitan yu hiihee mefehgvi balairah yumdaa
2019-01-08
Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.
2019-01-08
зочин:
ямар сонин ойлгогдохгүй юм бичдэг юм бэ
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2019-01-08
АНУ-ын Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмадаараа алдартай Бат-Үүл мэтийн боловсролгүй, мэдлэггүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд 1990 онд Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглоод хаясан. Одоо цэргийн бага дарга Хүрэлсүх, Дэлхийн зөн гэдэг монголчуудын тархийг олон жил угаасан гаднын байгуулагад 1990 оноос хойш саяхан хүртэл тасралтгүй ажилллаж ирсэн, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ мэтийн боловсролгүй, мэдлэггүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд дахин Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглож байна. Болгоомжлогтун!!!
2019-01-08
Олон нийтийн нүдэн дээр УИХ-ыг бойкотлож байгаа УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд Хүрэлсүх нарыг "үйлдэл дээр нь баривчилсан" гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.5 (бусдыг заналхийлэх), 14.1 (бусдыг ялгаварлан гадуурхах), 19.2 (төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах), 19.8 (экстремист үйл ажиллагаа явуулах), 19.9 (үндэсний эв нэгдлийг бусниулах) -р зүйлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэн яллах хэрэгтэй болжээ.
2019-01-08
М.Энхболдыг огцоруулах хууль санаачлах нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай яг адилхан ихээхэн урхаг, хор уршигтай. М.Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нар худан хурдан огцорч, УИХ-ын үйл ажиллагаа улам улам гацах болно. Ийм хууль санаачлаж байгаа этгээдүүд бол мөн чанартаа Монгол төрийн эсрэг гэмт үйлдэл үйлдэж байгаа гэмт этгээдүүд юм.
2019-01-08
Аргагуй л МАНАН г хамгаалагч болж дээ иймэрхуу байвал АН нехдуудийг ч ард тумэн дэмжээд байх шаардлагагуй болох нээ
2019-01-08
Zaluu:
Ene lalariig zailuulaachee
2019-01-08
Д:
Ардчилсан нам одоо монголын эсрэг явдаг болж.. Энэ хүний үед ..Эрдэнэ дарга гуай! би ардчилсан намыг ямар ч үед дэмжиж явсан ...одоо таны үед энэ нам Миег хамгаалах сүүлчийн цайз болсон байна. Над шиг бодолтой олон мянган дэмжигч чинь одоо өөрөөр харж байна шүү. ЖДҮ бол хэзээ ч барьж аваад шоронд хийчих ил болсон хэрэг , Манан болон Түүнийг хаигаалагч цайз Миег одоо лнураахгүй бол оройтох аюулт мангас ..Та түүний нэг бололтой ..,оройтоогүй дээрээ эхлээд тэр мангасаа дарахад оролцоод дараа нь ЖДҮ болон МАН-тайгаа үзэлц!
2019-01-08
Хужаа хужаагаа дархлаажуулах гээд байна уу.
2019-01-08
ZOCHIN:
ENE ERDENE ,ERDENEBAT ,NARANTUJA GEED OMHIINUUD AVILGACHIDIIN HAMSAATAN BOL YG UNEN.OMHIINUUD EELJLEN TOR BARIH GEED UHEHNEE IIM HUMUUSEES ERTHEN SALAH N ZOVSHUU.ED NAR BOL OVCHNOOR BOL HORT HAVDRUUD.MIEE ENHBOLD ,ELBEGDORJ NARIIN IVUURNUUD.
2019-01-08
Энэ хүн байх газраа мэдэж л байгаа байлгүй.
2019-01-08
иргэн:
МАНАНГИЙН ИЙМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ДАРХЛАА , ХУУЛЬ ДҮРЭМ ЯРИХААР БҮҮР ДУРГУЙ ХҮРЧ БӨӨЛЖИХ ГЭЭД БАЙХ ЮМ
2019-01-08
!!!Зочин:
Erdnee chi bitgii dongos Enkhboldiig omgoolood baih shaltag chamd baina gej haragdaj b na. chamaig ch bas shalgah ni zow baih shuu !
2019-01-08
АН МАНАНГ хамгаалаад байгаа нь сонин байна
2019-01-08
Zochin:
Танай нам шууд хөөдөггүй билүү Батзанданг хөөсөн шиг. Нөгөө нам чинь доторх идээ бээрээ шахаж шинэчлэгдэж бх шиг бхийн. Танайх хэзээ вэ?
2019-01-08