Гэрээсээ зугтсан араб охиныг НҮБ хамгаалалтдаа авчээ
2019-01-08

Саудын Арабын иргэн Рахаф Мохаммед Аль Кунун гэх 18 настай охиныг НҮБ хамгаалалтдаа авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Охиныг ийнхүү дэлхийн нэр хүндтэй байгууллага хамгаалалтад авсан нь тэрбээр гэр бүлийнхээ хатуу хяналтад амьдардагтай холбоотой гэнэ. 

 

Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Кувейт улсад амарч байхдаа зугтаасан байна. Тэрбээр долоо хоногийн өмнө Тайландын нийслэл Бангкок хотноо ирэх үедээ саатуулагджээ.

 

Охин Бангкокийн нисэх буудалд ирсэнийхээ дараа албаны хүмүүсээс өөрийнх нь эрхэнд халдахгүй байхыг анхааруулахаас гадна НҮБ-ын тусгай төлөөлөгчидтэй уулзахыг хүртлээ нисэх буудлаас холдохгүй гэсэн аж.

 

НҮБ-ын тусгай төлөөлөгч охинтой уулзаж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, хамгаалалтад авчээ. Тайландын цагдаагийнхан охинд хүч хэрэглэхгүй гэдгээ илэрхийлсэн ба НҮБ-ын хүсэлтээр түүнийг хэсэг хугацаанд Бангкокт байлгахаар болжээ. 

 

 

Кунин "ВВС" агентлагт "Би өнгөрсөн зун үсээ тайруулсныхаа төлөө зургаан сар гэрийн хорионд байсан" гэж ярьжээ. Австрали улсаас орогнол хүсэх хүсэлтэй буйгаа Кунан ярьсан байна. 

 

Тайландад суух Австралийн бүрэн эрхт Элчин сайд охины асуудлаар албаныхантай уулзсан гэх мэдээллийг тайландын хэвлэлийнхэн дамжуулжээ. 

 

Тэрбээр гэртээ харьвал гэр бүлийн уламжлалын дагуу амиа алдах эрсдэлтэй буйгаа албаныханд  илэрхийлжээ. Учир нь исламын шашины гэр бүлд өсөн торниж буй охидууд ихээхэн хатуу дарамтад амьдардаг ба алдаа гаргасан бол гэр бүлийн хуулиар амиа алддаг байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Davarsan gichii bna da
2019-01-10
мн:
Лалын ертөнц лалрын ертөнц юм даа. Тэгээд бас ардчилал ярьдаг Америкийн холбоотон гээд байгаа.
2019-01-09