Японы тэрбумтан твиттер дэх болжморуудад мөнгө тараана
2019-01-08

Японы онлайн хувцасны дэлгүүр болох "Zozo Inc"-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Юсаку Маезава хамгийн бага хугацаанд олон твиттер сүлжээний ретвит "retweet" цуглуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрбумтан эрийн энэ сарын 5-ны өдөр бичсэн сансрын тухай бичсэн зүйлийг нь дөрвөн сая хүн хуваалцжээ. 

 

Тэрбээр твиттер дэх болжморуудын анхаарлыг татахын тулд мөнгөн урамшуулал амласан нь ийнхүү иргэд идэвхтэй оролцоход хүрчээ.

 

Тэгвэл Юсаку Маезава дээрх иргэдээс санамсаргүй аргаар 100 хүнийг сонгож, нийт 100 сая иенээр шагнахаар болсон байна. 

 

Тэрбумтан эр твиттерт дээд амжилт тогтоохоос гадна ганцхан хувь борлогдоод буй сансарт хүрэх тасалбар худалдан аваад буй юм. 

 

Элон Мускийн үүсгэн байгуулсан “Space X” сансрын аяллын компани хэдэн жилийн дараа “Big Falcon Rocket” сансрын хөлгөөр сарыг тойрох аялал зохион байгуулах гэж байна. Сарыг тойрох анхны аяллын зочноор Юсаку Маезава тодорсон билээ. 

 

Тэрбээр 1972 онд ниссэн АНУ-ын "Аполло" багийнхнаас хойш саранд хүрэх анхны хүн болох аж. Гэвч сансрын “Big Falcon Rocket” хөлгийг хараахан бүтээж дуусаагүй аж.  Энэхүү ажлыг 2022 оны гуравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
илон маск гээч юун муск вэ
2019-01-08