Автобустай осолдсон хүмүүсийг галт тэргээр тээвэрлэн авчирлаа
2019-01-09

 

 

Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчиж явсан 45 хүний суудалтай том оврын автобус өчигдөр /2019.01.08/ Замын-Үүд сум руу орох хаалгыг мөргөсөн ослын улмаас хоёр хүн нас барж, 41 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн тухай өмнө нь мэдээлсэн.

 

Уг автобус нь 45 хүний суудалтай бөгөөд осол гарах үед автобусанд 47 хүн зорчиж явсан. Ослоор хоёр хүн амь насаа алдсан бол, нэг хүний биеийн байдал маш  хүнд Замын-Үүд сумын эмнэлэгт эмчлүүлж  байсан. Мөн мөч хугаралттай, багана нурууны хугарал гэмтэлтэй, хэвлий цээж, тархи, толгой битүү доргисон яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай 30 гаруй хүнийг Улаанбаатар хотод галт тэргээр тээвэрлэн авчрав.

 

Галт тэрэг саяхан төмөр замын вокзал дээр зогссон төдийгүй гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргэжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
замын аюулгүй бүсэд том цэмэнтэн хана хийсэний уршиг
2019-01-09