Хятадад алхтай этгээд сурагчдыг гэмтээжээ
2019-01-09

БНХАУ-ын нийслэл Бээжин  хот дахь “Xuanwu Normal School” гэх дунд сургуульд халдлага болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

“Уг халдлага орон нутгийн цагаар 11.00 цагийн орчимд болсон” гэж албаныхан уламжлав. Алх барьсан этгээд ангид нэвтэрч, хүүхдүүд рүү гэнэт дайрсан аж. Ангид нийт 20 гаруй сурагч байсан ба гурван хүүхэд хүнд бэртжээ.

 

Бэртсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн хэмээн албаныхан мэдэгдлээ.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан гэнэ. Гэмт этгээдийг тус сургуулийн засвар, үйлчилгээний ажилтан гэж гэрчүүд мэдээлжээ.

 

Халдлагын шалтгаан тодорхойгүй байна.

 

Тус улсад хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэх халдлага их гарах болсон юм. Өнгөрөгч онд нэгэн хутгатай этгээд цэцэрлэгт халдаж, 20 гаруй хүүхдийг гэмтээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин