Сангийн сайд ЖДҮХС-аас татаж авсан 19 тэрбум төгрөгөө тайлбарлав
2019-01-09

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өчигдөр мэдээлэл хийж, Сангийн яам ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгө татаж авсан талаар мэдээлсэн. Тэд 2018 оны 12 дугаар сарын 26-нд Засгийн газрын бонд нэрээр тус сангаас 19 тэрбум 870 сая төгрөгийг Сангийн яам татаж авсан. Энэ мөнгийг ямар бондод зарцуулсан нь тодорхойгүй байна хэмээн мэдээлсэн юм.

 

 

Тус холбооны энэ мэдээлэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийжээ. Тэрбээр  "Долоон жил гаруйн өмнө ЖДҮ-г дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн бонд гаргасан бөгөөд хугацаа хэтрээд төлөгдөхгүй байсан бондын төлбөрөө л Сангийн яам буцааж авсан юм. Одоо 100 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр хүлээгдэж байгаа. Авсан зээлээ төлөх учиртай" хэмээн тайлбарлажээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
ok
2019-01-10
Сангийн яамны зөв.
2019-01-09
WWW333:
ene zaluu uul ni ikh zuv yum khiij bna. demjikh kheregtei!
2019-01-09
иргэн:
Зөв. Мөнгөө татаж ав. Ирэх жил нэмж мөнгө битгий төсөвлө.
2019-01-09