Эмэгтэй оюутнуудыг доромжилсон Япон сэтгүүл уучлалт гуйлаа
2019-01-09

Японы долоо хоног тутмын эрчүүдэд зориулан гаргадаг "Spa!" сэтгүүлийн редакц эмэгтэйчүүд тэр  тусмаа эмэгтэй оюутнуудаас уучлалт гуйсан талаар "ВВС" агентлаг мэдээллээ. 

 

 

Ийнхүү тус сэтгүүл эмэгтэйчүүдээс уучлалт гуйсан нь "хамгийн хурдан хугацаанд эрчүүдийн урхинд орж, дотно харилцаанд ордог оюутнуудтай их сургуулиудын жагсаалт"-ыг гаргасантай холоотой гэнэ.

 

Амархан урхинд ордог эмэгтэй оюутнуудтай их сургуулиудыг жагсаалтыг нийтэлсэн дээрх сэтгүүлийн дугаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 25-нд хэвлэлтээс гарчээ.

 

Японд байнга шахуу зохион байгуулагддаг "гяраноми" /gyaranomi/ буюу эрчүүд нь эмэгтэйчүүдийг уух ундаагаар дайлдаг үдэшлэгт эмэгтэй оюутнууд хэр хурдан хугацаанд эрчүүдийн арганд ордог судалгааг нийтэлж, хүмүүстэй ярилцсан нийтлэлээ тус сэтгүүл шинэхэн дугаарынхаа гол нийтлэлийг болгосон аж. 

 

Уг сэтгүүл худалдаанд гарсны дараахан Казуна Юамамото гэх эмэгтэй оюутан уг хууль бус жагсаалтыг эсэргүүцэн, иргэдээс гарын үсэг цуглуулах кампанит ажил зохион байгуулжээ. Өнөөдрийн байдлаар 35, 000 гаруй гарын үсэг цуглуулаад буй гэнэ.  Оюутан "Энэ жил Японд Их 20 дээд хэмжээний уулзалт болно. Энэ талаар бичихгүй байгаа нь инээдэмтэйм юм" гэж бичжээ. 

 

Эмэгтэйчүүдийн уур хилэнг бадрааж буй сэтгүүлийг эргүүлэн татах талаар редакц албан ёсны тайлбар хийгээгүй байна.

 

Япон улс өндөр хөгжилтэй ч улс төр, бизнесийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн тоон жагсаалтаар олон улсад их доогуур жагсдаг билээ. Мөн өнгөрсөн онд тус улсын нэгэн анагаахын сургууль эмэгтэй оюутнуудын шалгалтын дүнг зохиомолоор засварлаж, сургуульд элсэхэд нь саад учруулдаг байсныг шалгалтаар тогтоогдоод буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин