Трамп: Төсөв батлуулахын тулд онц байдал зарлахад ч бэлэн байна
2019-01-09

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болоход нөлөөлсөн гол амлалтын нэг бол яахын аргагүй Мексикийн хил орчимд хана барих, улмаар Латин Америкийн орнуудаас ирэх цагаачдын урсгалыг тогтоон барих билээ.

 

 

Тэрбээр хоёр улсыг заагласан 3500 км урттай хана барихад шаардлагатай 5.7 тэрбум ам.долларын төсвийг батлахыг шаардаад буй юм.

 

Харин сөрөг хүчин Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийнхөө дээрх санаачлагыг хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн хэмээгээд төсөв батлахаас татгалзжээ.

 

Уг зөрчилдөөнөөс болж АНУ-ын Засгийн газрын зарим яам, агентлагийн үйл ажиллагаа 18 өдрийн хугацаанд гацаад байна. 

 

Тэгвэл уг асуудлаар Ерөнхийлөгч Трамп өчигдөр Цагаан ордондоо хэвлэлийн хурал хийж, ард түмэндээ өөрийнх нь саналыг дэмжихийг уриалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр "Хана барих төсөв батлуулахын тулд би бүрэн эрхийнхээ хүрээнд орон даяар онц байдал зарлахад ч бэлэн байна. Бид аль нэг улсын дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас хохирох учиргүй. Эдгээр улсын удирдлагууд өөрсдөө дотоодын асуудлаа шийдвэрлэх учиртай. Хэдий болтол  улсаасаа дүрвэсэн цагаачдыг бид нутагтаа хүлээн авах билээ. АНУ-Мексикийн хил дээр аюулгүй байдлын дүрэм үйлчлэхгүй, бид өөрсдөө аюулд ороод байна. АНУ-ын хилээр цутгах цагаачид, хар тамхичид, хууль хар тамхи манай улсын үндэсний аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулсаар. Конгресс өөрт ноогдсон ажлаа хийхгүй байгаагийн улмаас хил дээр хичнээн гэмгүй америкчууд амь насаараа хохирох билээ. Та бүхэн ажлаа хий" гэж хатуухан мэдэгдэл хийжээ. 

 

Ерөнхийлөгч маргааш албаны хүмүүсийн хамтаар хил дээр очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин