Д.Дамба-Очир: 30 гишүүн байхад яагаад намайг оруулж ирснийг ойлгохгүй байна
2019-01-09

 

Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын УИХ-ын  дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуророос өргөн бариад байгаа билээ.  Өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дээрх нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Таныг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?

 

-УИХ-ын гишүүд орон нутаг,тойргоос нь хүсэлт ирдэг. Үүнийг цааш уламжлах нь УИХ-ын гишүүний үүрэг. Миний ойлгосноор УИХ-ын 30 гаруй албан бичиг хийж өгчээ гэж би ойлгож байгаа. Миний хувьд бичиг хийж, өгч тухайн компанийг дэмжсэн. Түүнээс надтай холбоотой зүйл байхгүй. Бүгдийг нь АТГ-аас дуудаж, асуулт асуусан. Яагаад адилхан бүгдээрээ бичиг өгсөн байтал намайг оруулж ирж байгааг ойлгохгүй байна.

 

Би УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан 40 гишүүний нэг. МАНАН-гийн, шударга ёсны эсрэг би зогсож байгаа. Шударга ёсыг бүрдүүлэхийн төлөө зогсож байна. Энэ үйл ажиллагааг би дэмжиж,гарын үсэг зурж, төрийн ажлыг сайжруулах, цэгцлэх, У.Хүрэлсүхийн өөрчлөлт хийх гэж байгааг дэмжсэн. Миний ах дүү, хамаатан садан, надтай холбоотой нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй. Энэ бол улс төрийн шалтаг, шалтгаанаар оруулж ирж байна гэж харж байна. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэдэг. Цаг хугацаа бүгдийг харуулна

 

Надад ч бас эвгүй,амаргүй байна. Өнөөдөр манай компани дээр очоод гэрээ, дансыг шалгаад байна гэж байна. Бид иргэдээ, тойргоо төлөөлж байгаа, улс төрийн шийдвэр гаргадаг хүмүүс.

 

-Яагаад эхний ээлжинд дөрвөн гишүүн оруулж ирсэн бэ?

 

-Цаашдаа олон гишүүнийг оруулж ирэх юм шиг билээ. Үндэслэлтэй гэдгээ прокурор тайлбарлах байх.

 

-Гишүүд дэмжсэн гэдэг бичиг гаргаад хувь авдаг гэж прокурор ярьж байсан. Энэ талаар?

 

-Надад хувь авсан зүйл байхгүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоорондын асуудлаас болж гишүүдээр нь өргөн барьж байна гэж бодож байна.Шударга ёс тогтоосой билээ гэж бид бодож, энэ бүхнийг хийсэн. 

 

-Та хэдэн компанид бичиг гаргаж өгсөн бэ?

 

-Би нэг компанид бичиг гаргаж өгсөн. Тэр компани манайтай ямар ч холбоо байхгүй. Маш олон гишүүд өөрийн компаниараа, хүүхдүүдээрээ, ах дүүсээрээ энэ зээлийг авсан байдаг юм билээ.  

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
шорон чинь дүүрчихээд байнаа очерлоод орохгүй юу
2019-01-10
Бат:
Барьцсан шиг барьцаад нөгөөдүүлээ сайн илчлээч ядаж улсын шилдэг барьцагч болно ш дээ
2019-01-09
зочин:
Маш олон гишүүд 30 гаруй бичиг хийж өгсөн байхад яагаад 4 гишүүн оруулж ирж байгаа нь сонирхолтой л байна шүү
2019-01-09
Zochin:
Odom chi biggie balling yum ayraad bai ene nokhoriig zailuulakh kheregtei shut oor loon yum bgaa
2019-01-09
муу өмхий там очир:
мууу өмхий гай баруун талын зам дээр яаж олон хүний мах идлээ засардгүй новш юм дааа
2019-01-09
Kkkk
2019-01-09
зочин:
Үхэх хүн нөхөрсөг гэж, яасан их барьцдаг нөхөр вэ? Олон компанид бол хаоин дэмжлэг, ганцханыг "дэмжинэ" гэдэг ч НО-той доо!
2019-01-09
зочин:
харин тх ойлгохгүй бна. Ер нь ингэхэд зээл авлуу. гүү билүү. 30 уулангий нь оруулж ирэх бсий моо.
2019-01-09
12346999:
"Сонгодог хулгайч" Одоо бас худлаа УТ-ийн зорилгоор гэж солиорч байна. Энэ муу хүнд зээл авч өгөөд дундаас нь мөнгө авчихсан гэсэн биз дээ.
2019-01-09
Zochin:
Дамба-Очироо битгий улс төржсөн юм яри чамайг хэн нэгнийг хамгааллаа гээд хэрэгт гүтгэнэ гэж хэзээ ч тийм зүйл байхгүй байх шүү. Шударга юм яриж тэмцэж яваа юм бол өөрөө сайн дураараа гишүүнээсээ татгалзаад шалгуулчих тэгвэл манай Эрдэнэтчүүд ахиад сонгоё чамайг чи но той болоод л аврал хайгаад Оюун-Эрдэнийг дагаад бойкот хийгээд байгаам биш үү.
2019-01-09
Hulhi chi yasan yum oilogdoggui gar we:
Za erguu mini 30 huniig ehnees ni dorow dorwoor ni oruulj ireh tolowlogoog Prokuror gargaad ter zarchmaar dorow dorwoor oruulj irne sh dee chi ehnii eeljind l tarchihguiyu daa! Hulhi mini !
2019-01-09
Kkkk