Гэрээсээ зугтаасан араб охин ДҮРВЭГЧ гэх статустай боллоо
2019-01-09

Саудын Арабын иргэн Рахаф Мохаммед Аль Кунун гэх 18 настай охиныг НҮБ-ын дүрвэгчийн статустай болсон талаар Австралийн Засгийн газраас мэдээлсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав. Охин гэр бүлийнхээ хатуу хяналтад амьдардаг ба одоо гэртээ очвол шууд үхэх аюултай гэнэ. Үсээ тайруулсны төлөө эцэг нь охиноо хагас жил гэрийн хорионд байлгажээ. 

 

 

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт гэр бүлийнхээ хамтаар Кувейт улсад амарч байхдаа зугтааж, улмаар Тайландын нийслэл Бангкок хотноо ирсэн байна.

 

Тэрбээр зөвхөн НҮБ-ын төлөөлөгчтэй уулзахаас нааш Бангкокийн нисэх буудлаас хөдлөхгүй гэдгээ илэрхийлжээ. Охин өчигдөр хүссэн хүмүүстэйгээ уулзаж, тусламж авчээ.

 

Кунун ийнхүү дүрвэгч гэх статустай болсон учир өөр улсын иргэншил авах хүртлээ Тайландад байх, хамгаалалт авах боломжтой болжээ.  НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг “Бид охиныг Австрали улсад шилжүүлэх боломжийг судалж байна” гэж мэдэгдлээ.

 

Уг асуудлаар Австралийн Засгийн газар тайлбар хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Erguu gichii tegeed taid yavj baidag
2019-01-10