Хавдартай өвчтөнүүд 10-20 мянган төгрөг төлөөд “амьдрах” байртай боллоо
2019-01-09

Тархины хорт хавдраар өвчилсөн хамаатны эгч Нийслэл хотод ирж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч, хорт хавдар сүүлийн шатандаа орж “эмчилгээгүй” болсон тул удалгүй эмнэлгээс гарсан. Мянган километрийн алсад байрлах хөдөө гэртээ харих гэхээр “амь залгуулах” тариа тэндээс олдох нь ховор. Улмаар Улаанбаатар хотод айлын хашаанд сарын 100 мянган төгрөгийн төлбөр төлж, жижиг гэр барин гурван сарын турш амьдарсан ч удалгүй нутаг буцаж, харамсалтай нь саяхан хорвоогийн мөнх бусыг үзсэн.

 

Эгчийн адил олон хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж буй. 2017 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар оношлогдож, 18053 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад эмчүүлж байна. Гэтэл Улсын хэмжээнд ганцхан ХСҮТ л өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлж буй. Иймээс л хөдөө, орон нутгийн иргэд “итгэл тээсээр” нийслэлийг зорьдог. ХСҮТ-ийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувийг хөдөө орон нутгийн өвчтөнүүд эзэлдэг байна.

 

Орон нутгаас хотод эмчилгээ хийлгэхээр ирж буй хүмүүсийн хувьд нэн түрүүнд тулгамддаг асуудал нь хотод байрлах байр, сууц. Хавдрын Үндэсний зөвлөл байгууллагаас 2016, 2018 онд хийсэн судалгаагаар хавдартай орон нутгийн өвчтөнүүдийн 70 хувь нь хөрөнгө, санхүү байр орон сууцны бэрхшээлтэй тулгардаг тухайгаа дурджээ.

 

Тэгвэл хавдарт өвчнөөр өвдсөн хөдөө, орон нутгийн иргэдэд зориулсан байрыг Монголд анх удаа байгуулжээ. Энэхүү байрны нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2019.01.09/ Хавдрын Үндэсний зөвлөлийн байранд болов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хавдрын Үндэсний зөвлөл НҮТББ хандивлагчдын тусламжтайгаар хөдөө орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд тохь тухтай байранд байрлуулах, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөх, тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дарь эхийн өргөө”-г бүтээн босгожээ. Хавдрын Үндэсний зөвлөл НҮТББ нь 2017 оны арваннэгдүгээр сараас хойш 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламжаар 130 сая орчим төгрөгийг цуглуулж, байрыг тохижуулжээ.

 

Нэг дор 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах уг байр нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн сэтгэл заслын өрөө, өвчтөн болон асран хамгаалагч нар байрлах нийт 14 өрөөтэй аж. Хавдартай өвчтөн болон түүний асран хамгаалагч хоногт 10-20 мянган төгрөг төлөөд хэдэн ч хоног байрлах боломжтой юм байна.

 

Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан “Нэг хүний өдрийн хөлс 10-20 орчим мянган төгрөг байх болов уу гэж бодож байгаа. Орон нутгаас ирж байгаа өвчтөн болон түүний асран хамгаалагч аль аль нь байрлах боломжтой. Гэхдээ цаашдаа хувь хүн, албан байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэх юм бол иргэдээс авах мөнгийг багасгах боломжтой. Манай зөвлөл энэ төслийг 2017 оноос эхлүүлсэн. Анх Австрали улсад хавдарт өвчний шугамаар 14 хүн явж, сарын хугацанад туршлага судалсан. Тухайн улсад орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдээ хэрхэн байр, орон сууцаар хангаж, асуудлыг хэрхэн шийддэг болохыг судалсны үндсэн дээр төслөө боловсруулж жилийн хугацаанд 130 орчим сая төгрөг цуглуулаад тохижилтын ажлыг хийж дуусгасан” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хавдрын үндэсний зөвлөл нь ХСҮТ-тэй хамтран ажиллахаар гэрээ байгуулж буй юм байна. Уг гэрээ ирэх долоо хоногт дуусгавар болсноор өвчтөнүүдийг хүлээн авч эхлэх аж. Хавдартай өвчтөн хөдөө, орон нутгийн эмнэлгийн байгууллагаас бичиг хийлгэн ирж ХСҮТ-д хандана. Үүний дараагаар “Дарь эхийн өргөө”-нд ирж байрлах боломжтой юм байна.

 

Орон нутгаас хотод ирж ХСҮТ-ээс тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд хамгийн их тулгамдаж буй асуудал нь байр, сууц. Хотод ирээд хамаатан, садныдаа байрлаж болох ч өвчтэй хүнийг гэртээ удаан хугацаагаар байлгах сонирхолтой хүмүүс ховор байдаг бөгөөд өвчтөнд өөрт нь удаан хугацаагаар айлд байхад сэтгэлзүйн хувьд тайван бус байдаг. Энэ нь эмчилгээний үр дүнд сөрөгөөр нөлөөлөх нь бий.

 

Харин “Дарь эхийн өргөө”-нд сэтгэлзүйн эмчилгээний өрөөтэй төдийгүй, хавдраар өвчилсөн хүн өөртэй нь адилхан өвчтэй хүмүүстэй нэгэн дээвэр дор хамт байхад өөрөөс нь гадна олон хүн адилхан өвдсөн байгаа тул “эдгэрнэ” гэдэг сэтгэлзүйтэй болж чадна гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Хавдрын өвчинг хүн сэтгэл зүйгээрээ даван туулах нь бий.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хавдраар өвчилсөн хүн 1-2 сараар эмчилгээ хийгддэг. Тиймээс 7-10 хоноод гар гэх хатуу шаардлага тавихгүй. Мөн хоол, хүнсээ өвчтөн өөрөө базаах бөгөөд, хоол цайгаа хийх, хувцсаа угаах бүхий л боломж нөхцлийг бүрэн хангасан гэдгийг Хавдрын Үндэсний зөвлөлийн ажилчид хэллээ.

 

Хөдөө, орон нутгийн хавдартай өвчтөнүүдийг 24 цагийн турш хүлээн авч үйлчлэх юм байна. Тэдэнд “Дарь эхийн өргөө” амьдрах итгэл хайрлаж, “Эдгэрнэ ээ” гэсэн сэтгэл тэнэгэр бодлыг түгээж ирээдүйд нь гэгээ нэмэх биз ээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Altan:
Saixan vil xiijee.sain vils bvxen ulam delgereg
2019-01-09
ud:
Saihan uil buteejee.Bayar hurgie, sain saihan gegeeleg buhenurgujin telj, tugen delgereh boltugai.Ene ajliig hiisen buh humuust Bayar hurgie.
2019-01-09
zochin.2:
Ih aytainan Bair bna.ene bairshil ni haana ve?
2019-01-09
zochin2:
Ih zugeer ym baina.haanaym baidag ym be?energy Bair ni.
2019-01-09
zochin:
udaan hugatsaagaar . emchlegdeh emnelgiin ambultor oor ni nerelsen deer yum bishvv
2019-01-09
зочин:
шинэ байрны асуудлаа хурдан шийдмээр бна даа
2019-01-09
Zochin:
Zovhon havdar sudlaliin tovd negteheer ovchton shuud setgel sanaanii daramtad ordog mash hetsuu
2019-01-09
Zochin:
Havdartai hunuug Hsutovoos oor gazsr avdaggui ene ih buruu sistem Busad emnelguud avdaggui havdriin emch bhgui havdariig onoshilj meddeggui hundersen hoino ni havdar bna Hsutov ruu yavuuldag.
2019-01-09
Zochin:
Havdartai hunuug Hsutovoos oor gazsr avdaggui ene ih buruu sistem Busad emnelguud avdaggui havdriin emch bhgui havdariig onoshilj meddeggui hundersen hoino ni havdar bna Hsutov ruu yavuuldag.
2019-01-09
зочин:
овоодоо. эрхтэн,дархтангуудад олддог тусламжийн оронд,ядарсан иргэнд бага боловч тусгал юм даа. Ийм зүйл олныг сэдэх хэрэгтэй.
2019-01-09
иргэн:
болж бна ово до, аятайхан байр бна
2019-01-09
zochin2:
Ih zugeer ym baina.haanaym baidag ym be?energy Bair ni.