З.Энхболд: Нэг даргын албан тушаал УИХ-ын дархлаа байж болохгүй
2019-01-09

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг байх заалтыг уг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд хариулж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-УИХ-ын даргыг чөлөөлөх таван үндэслэл байдаг. Энэ хуулийн төслийг өргөн барьсан үндэслэл юу вэ?

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Хууль тогтоох дээд байгууллага нь хуралдаж чадахгүй байна. Түүнээс биш МАН-ын Удирдах зөвлөлөөс гарч байгаа шийдвэр, 40 гишүүнтэй холбоогүй. УИХ-ын олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлт өргөн барьсан тохиолдолд хэлэлцэнэ. Үүнд Ерөнхийлөгч хамаагүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Монгол Улс парламентат засаглалтай. Парламентынхаа дархлааг хангах ёстой. Хэрвээ энэ хуулийг баталвал парламентын дархлаа сайжрах уу? Хэрвээ энэ хуулийн төслийг баталвал Үндсэн хууль зөрчсөн үндэслэл бүрдэх вий гэсэн болгоомжлол байна.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Үндсэн хууль зөрчиж байгаа гэдэг дээр үгүй гэж хариулна. Үндсэн хуулийн 24 дүгээр заалтыг баримталсан. УИХ-ын үйл ажиллагаа 40 хоног гацаагүй бол ийм зүйл гарахгүй байлаа. УИХ-ын дарга нийт гишүүдийнхээ дундаас дөрвөн жилийн хугацаатай томилогдож байгаа. Хамгийн дархлаагүй байгууллага Засгийн газар. Ерөнхийлөгч үүнийг тооцож үзээд 39 гишүүн өргөн барьдагаар хуулийн төсөл өргөн барьж байна. Нэг даргын албан тушаал УИХ-ын дархлаа байж болохгүй. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Эрх баригч нам УИХ-ыг тараая гэж санал гарга. Харин тарахаасаа өмнө Эрдэнэтийн 49 хувийг Асгатын ордыг ард түмэнд нь авчирна шүү. Тайван замаар УИХ-аа тараагаад явбал яасан юм бэ. Ганц өгүүлбэртэй хуулийн төсөл батлаад гацаанаас гарна гэж итгэхгүй байна.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: 

 

-Би УИХ-ыг Үндсэн хуулиар дархлаажигдсан төрийн эрх барих дээд байгууллага гэж үздэг. Асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж, гүтгэн доромжлох талбар биш гэж бодож байна. Хууль зөрчиж хашгирсан нь хождог, тангарагтаа үнэнч байгаад хуралдаа суусан нь хождог юм бол энэ улс орон хаашаа явах юм. Ардын намын хуваагдал дээр Ерөнхийлөгч дундуур нь хагалах асуудал гаргаж болохгүй.

 

УИХ тарах хэрэгтэй. Өнөөдөр хууль оруулж ирж танилцуулж байгаа З.Энхболд дарга УИХ-ын дарга байсан. УИХ-ын зовлонг З.Энхболд дарга дэндүү сайн мэднэ. Эрх мэдлийн төлөө хэн нэгнийгээ гүтгэн доромжлох эрх байхгүй. Ц.Нямдорж гишүүн УИХ-ын дарга байсан. УИХ-ын тухай хууль 2006 онд батлагдсан. УИХ-ын дарга гэдэг Үндсэн хуулийн дархлаатай байгуулагдсан. Маргааш АН-ын бүлэг УИХ-ыг тараах бичиг оруулж ирнэ. Ж.Батзандан гишүүн УИХ-ын гишүүний тухайд гарын үсэг зураарай.

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
З.энхболд бас манан шүү дээ.нээх цэвэр хүн болох гээд л. Чи цаагуураа эрдэнэ мэттэй хуйвалдаанд бузар арга сэдээд явж л байгаа даа. УИХ- ийн даргатайгаа хамт бүгдээрээ огцорвол таарна
2019-01-10
ZOCHIN:
YMAR CH BAISAN ERDENE ,ERDENEBAT GEDEG HUMUUSIIG IRGED DAHIN BUU IH HURALD SONGOOROI.MANAN GIIN AN DAHI TOLOOLOGCHID.
2019-01-09
Эрдэнэбат гишуун ард тумэн гэж хамгийн их яридаг хун дээ гэтэл хамгийн их МАНАН г дэмждэг хун юм байна
2019-01-09
завшд арай даварцан хулгайчаа тэр ми луухаан
2019-01-09
иргэн:
зөв
2019-01-09