Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан түр завсарлав
2019-01-09

Төрийн байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн цол, нэмэгдлийг олгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Мөн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив. 

 

Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг огцруулах Ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэхээр байсан юм. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэний дараагаар оруулж ирэхээр хойшлуулаад байлаа. Тиймээс Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дууссаны дараагаар уг асуудлыг хэлэлцэхээр түр завсарлав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин