Л.Энхболд: Бүрэн эрхээсээ шууд татгалзаж болно
2019-01-09

УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороогоор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Тэднийг ЖДҮХС-аас зээл авахад эрх мэдлээрээ нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж, ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал оруулсан юм. УИХ-ын гишүүн Б.Ундармаа бүрэн эрхээсээ түдгэлзээд, хуулийн байгуулахад шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орууллаа. Та шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

 

-Маргааш орон даяар жагсаал цуглаан болох гэж байна. Яагаад 48 цагийн маргаашийн 13 цагтай тохируулж ирэв? Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Энхболд гэдэг хүн хоёр жил гаруйн хугацаанд ямар ажил хийсэн вэ гэдэг нь сонирхол татаж байгаа байх. УИХ-ын гишүүн болсон анхны жилдээ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Дараа нь Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдах асуудлыг гаргаж тавьсан. Үүний дараа 60 тэрбумын асуудлыг ярьсан. Ингэхдээ өнөөдрийн МАН-ын удирдлагуудтай 2020 онд сонгуульд оролцвол би нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн. Дараагийн томоохон асуудал нь олон улсын гэрээний хоёр чухал заалт алга болсныг гаргаж тавьсан.

 

Бас Эрдэнэс Тавантолгойн нүүрснээс, 3 сая иргэний өмчөөс 340 мянган тонн нүүрс алга болсныг гаргаж тавьсан. Мөн УИХ-ын дарга парламентыг удирдах чадамжгүй гэж үзэн, 40 гишүүний хамт гарын үсэг зурсан. Харьцаа ойр байгаа энэ нөхцөлд аль нэг гишүүний ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан нэрийг нь татаж, төрийн эргэлт хийх бодлоготой гэж харж байна.

 

-Та ЖДҮХС-аас зээл авсан уу?

 

-Л.Энхболд гэдэг хүн өөрөө ЖДҮХС-аас зээл аваагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Миний хамаарал бүхий ББСБ байдаг. ЖДҮХС-аас зээл авсан компани энэ ББСБ руу мөнгө оруулаагүй.

 

-Тэгвэл  таньтай холбогдоод байгаа компани ямар учиртай вэ?

 

-Үүнийг мөрдөн шалгаж байгаа учраас мэдээлэл өгөхгүй. 

 

-Та аль нэг компанийн дэмжээд өгөөч гэсэн бичиг явуулсан уу?

 

-Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Үүнийг журмын хүрээнд судалж үзээч гэсэн санал тавьсан.

 

-Та бүрэн эрхээсээ татгалзах уу?

 

-Бүрэн эрхээсээ шууд татгалзах бололцоотой. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаар журмын нөхдөө сонсохоор өөр аргагүй. Би хувиа бодоод бүрэн эрхээсээ түдгэлзээд явбал МАНАН, шударга бусын хонгилын асуудал цаашаа явж олон хүний эрх ашиг хохирох нөхцөл байдал үүснэ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
ENHBOLD TEDNII MANANG TARAAJIIJ ENE JDU G SHIIDEH N ZOVSHUU.JDU BOL BUR YLZRALAAS ARAI OORSHUU.BURUU N BURUU ,GEHDEE MANAN GIIN DERGED EMCHLEGDENE.MANAN BOL HORT HAVDAR.
2019-01-09
zochin:
harj bay chamaig helsen vgendee hvrehiig chini
2019-01-09
манан сарнитал битгий яваарай энхболдоо
2019-01-09
oyunerdene, ayursaihan, nyambaatar nar yag yu hiisen be? 2016 onoos hoish dan hun doromjilj, heruul hiij, hen negniig alban tushaal deer taviulah gej, hungululttei zeel avah gej shantaaj, heruul hiiseer bgaad gishuun baih hugatsaagaa duusgaj bna. shudraga yos gej poprood bval dahiad songogdono gej bgaa bol goridsonii garz. ard tumen teneg bish. UIH-n gishuuneesee buugaad sain shalguulaarai.
2019-01-09
зочин:
Би хувиа бодоод бүрэн эрхээсээ түдгэлзээд явбал МАНАН, шударга бусын хонгилын асуудал цаашаа явж олон хүний эрх ашиг хохирох нөхцөл байдал үүснэ гэнэ дээ, өөрийгөө төрд хэрэгтэй зайран гээд ойлгочихож энэ нөхөр чинь, МАНАН шударга бусын хонгилын асуудлыг энэ хүн цэгцлэх юм байна шүү дээ, одоо л мэдлээ
2019-01-09
Zochin:
Ene hyn tiim shudargaar surguuli tugssun yy ygyi sh dee
2019-01-09
Irgen:
Dandaa hudlaa yarina ooriinh ni buren erhin talaar yarigdahaar chatsga aldahiima muusaichuul
2019-01-09
za:
yarihiin orond uzuuleed ugulduu
2019-01-09