Ким Чен Ун төрсөн өдрөөрөө Си даргатай оройн хоол иджээ
2019-01-10

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр БНХАУ-д айлчлалаа өндөрлүүлээд нутаг буцсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр өчигдөр Бээжин хотноо тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцсон гэнэ.

 

Мөн уг уулзалтаас нэг өдрийн өмнө Ким Чен Уны төрсөн өдөр тохиосон ба тэрбээр 35 нас хүрч буй юм.

 

Си дарга уг баярт үйл явдлыг тохиолдуулан  Пхеньянаас ирсэн хүндэт зочноо дайлсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Удирдагчид цаг орчим хаалттай хаалганы ард уулзацгаасан ч өнөөг хүртэл юуны талаар ярилцсан нь НУУЦ аж.

 

Тус уулзалтын дараа тэд оройн хоол хамт идэж, хоёр улсын нөхөрлөлийн тухай ярилцгаасан гэнэ.

 

Ким Чен Ун гэргий Ри Сол Жигийн хамтаар Бээжин хотноо тасралтгүй 300 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй уламжлалт эмийн үйлдвэртэй биечлэн танилцсан гэнэ. Мөн тус үйлдвэрийн удирдлагууд ховор эмийг удирдагчид бэлэг болгож өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин