Бууз, баншны мах ямар үнэтэй байна вэ
2019-01-10

Цагаан сар хэдий хүйтэн жиндүү цагт болдог ч айсуй хаврын анхны дохиог бидэнд авчирдгаараа сайхан. Юм бүхнийг цагаанаар тодотгох энэ баярыг идээ будаа элбэг, өмсөж зүүхээр бүтэн угтах гэж хэн хүнгүй л эртнээс бэлддэг. Ууцаа бэлтгэнэ, буузаа чимхэнэ. Ажил их дээ.

 

Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул томоохон зах худалдааны төвүүдэд гурил, мах зэрэг өргөн хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхуулахаар бэлтгэлээ.

 

Хонины мах Хархорин захад хамгийн хямд үнэтэй байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Махны дундаж үнэ: Цагаан сараар бууз, банш хийх цул мах үнэд орох нь бий. Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр

 

2019 оны I сарын 1-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6955 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8580 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 60 төгрөгөөр (0.7%) өсөж, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. 

 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр (1.0%), хонины цул махны үнэ 115 төгрөгөөр (1.6%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

 

“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гурилын үнэ:

 

2019 оны I сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

 

 Алейка гурил, дээд: 1,600₮ (Кг)

 Алтан тариа задгай, 1-р зэрэг: 1,056₮ (Кг)

 Алтан тариа задгай, 2-р зэрэг: 00₮ (Кг)

 Алтан тариа задгай, дээд: 1,334₮ (Кг)

 Алтан тариа савласан, 1-р зэрэг: 1,087₮ (Кг)

 Алтан тариа савласан, 2-р зэрэг: 869₮ (Кг)

 Алтан тариа савласан, дээд: 1,355₮ (Кг)

 Алтан тариа савласан, дээдийн дээд: 1,755₮ 

 

Хүнсний ногооны үнэ:

 

2019 оны I сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.9 хувиар өсөж 1085 төгрөгөөр, байцай 1.4 хувиар өсөж 1075 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин