АН: УИХ-ыг тараах, ээлжит сонгууль товлон зарлах төсөлд гарын үсэг цуглуулж эхэллээ
2019-01-10

 

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах, УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төсөл боловсруулжээ. Тус намын бүлэг тогтоолын төсөлдөө өнөөдрөөс гишүүдийн гарын үсэг цуглуулж байна. УИХ-ыг гишүүдийн 3/2-ын гарын үсгээ зурсан тохиолдолд дээрх төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

-Өнөөдрөөс АН-ын бүлэг УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэллээ. Бид УИХ-ын чуулганы танхимын үүдэнд самбар байрлуулж байна. Энэ самбарт УИХ-ыг тараах төслөө байршуулж байна. Гишүүд гарын үсгээ зурах нь тэдний эрх. Хамгийн гол нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулна гэвэл нийт зардал 16 тэрбум төгрөг байгаа. Өнөөдрөөс УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна. Гишүүд талцалгүйгээр өөрсдийн хүсэл сонирхлоор гарын үсгээ зурах хэрэгтэй.

 

Эхлээд гарын үсэг зурсан гишүүд тогтоолын төсөлд гарын үсэг зурна. Хэн нэгнийг дарамтлах, давуу эрх олгох зүйл байхгүй.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх дээд  байгууллаг бол УИХ мөн. УИХ-ын үйл ажиллагаа гацсан тохиолдол өөрөө тарах хэрэгтэй хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

 

-Хэрвээ гишүүдийн гарын үсэг хуульд заасан хэмжээнд бүрдэхгүй бол яах вэ?

 

-Бүрдэхгүй бол бид дараагийн арга хэмжээгээ авна. Энэ самбар ажлын цагаар байнга ажиллана.

 

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байгаа. Гарын үсэг давхардаж  болох уу?

 

-Ж.Мөнхбат гишүүний бланкид гарын үсэг зурсан гишүүд үнэхээр итгэл үнэмшил байгаа бол энэ тогтоолын төсөлд  гарын үсэг зурах ёстой.

 

УИХ-ыг тараах тогтоолын төсөлд одоогийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн  Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Мурат С.Эрдэнэ, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж  нарын нэр бүхий гишүүд гарын үсэг зуржээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
УИХ-ын сонгуул 4 жил тутам явагддаг байсан бол 2-3 жил тутам явагддаг болж хугацаа нь ойртох нь ээ. Яасан ч их хөрөнгө вэ Зарцуулах хөрөнгийн хэмжээ л хэцүү байна даа. Улсын карма нимгэрч байна гэдэг худлаа юмаа даа Байнга дотроосоо хэрэгтэй хэрэггүй асуудал гаргаж алалцах юм. энэ гишүүд яасан ч төлөвшдөггүй новшнууд вэ.......
2019-09-17
Зочин:
Тэнэг ДАНХАР ХАЛЗАН БУХАНДАЙ ЗАЙЛААЧ ЭЭЭ...
2019-01-11
Иргэн:
Багануурыг. бусниулагч. Зальтай. Новш. Төрийг. Тайван. Байлгаач
2019-01-10
зОЧИН:
дэмий юмаар оролдож байхаар харин даргаа та ажлаа нэр цэвэр өгөөч гэж ард түмэнтэйгээ нийлсэн бол арай дээр байлаа чадахгүй л дээ манангийн нэг гишүүн нь юм чинь
2019-01-10
Зочин:
үргэлж сонгууль явуулаад байдаг тэр их мөнгө чинь хаана байна
2019-01-10
зочин:
27+7=34 ойлгомжтой ш дээ даргаа аврах төлөвлөгөө
2019-01-10
зОЧИН:
Талбай дээр жагсаж байгаа бүх ард түмэндээ амжилт хүсий орон даяар дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна харин гарын үсэг цуглуулж байгаа та нарын хэрэг ард түмэнд онц сонирхолтой санагдахгүй байна тарсан ч та нар эргэж хэзээ ч сонгогдохгүй үүнийг харин баттай хэлчий
2019-01-10
Замхруулах арга хэмжээ. УИХ-ыг тараах биш Монголын төрийг гацаанаас гаргахын төлөө тэмцэж байнаа үхэр толгойт оо
2019-01-10
иргэн:
энэ одоо дайны хажуугаар дажин хийх нь оноо авчих санаатай хэнд ч хэрэггүй юм ярьж явах юум
2019-01-10
болд:
эхлээд офшор алга олсон одоо ЖДҮ 60эужбум яриад эхэлтэл ИХ тарах яриа гарлаав Ингээд бүгд замхрах замдаа орлоо
2019-01-10
иргэн:
Эрдэнэбат хулгайч ѳѳрѳѳ л огцордоо.Шударга хүмүүс чамайг тоохгүйдээ тоохгүй.
2019-01-10
Иргэн:
Тарааж болгно. Гэхдээ 12-16 онд УИХ-д байсан АН-ы хулгайчуудаас дахин хэнийг нь ч сонгож болохгүй шүү. Өөр цэвэр хүмүүс байвал сонгоё. Аймшигтай их идэж уусан даа
2019-01-10
СҮХИЙН ТАЛБАЙ ДЭЭР ОЧСОН ХҮН БҮРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ТА НАР БОЛ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ГЭЭГЭЭГҮЙ МОНГОЛ ХҮМҮҮС.ЭХ ОРНОО ХАЙРЛАСАН ЭРЭЛХЭГ ОХИД ХӨВГҮҮД.МАНАНГИЙН ЭСРЭГ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙГААРАЙ
2019-01-10
жагсаалд:
одоогоор 5000 гаруй хүн ирсэн байна хүмүүсийн цуваа үргэлжилсээр байна
2019-01-10
АЛБАН ЁСООР ЖАГСААЛ ЦУГЛААН ЭХЛЭХЭД 15 МИНУТ ҮЛДЛЭЭ
2019-01-10
ЦЕГ:
ЖАГСАГЧДЫГ ТАЛБАЙРУУ МЕТАЛЛ ХАЙГЧААР ШАЛГАЖ ОРУУЛЖ ЭХЛЭЭД БАЙНА.
2019-01-10
иргэн:
Ц.Элбэгдорж Миеэ.Энхболдын бүлэглэлийн хулгай дээрэм ил болох нѳхцѳлд орсон учир бүлэглэлийн этгээд Эрдэнэтийн 49-хувийг хулгайлхад луйврын бүлэглэлдээ онцгой үүрэг гүйцэтгэсэн Эрдэнэбат маш их тэвдэж газар гэхээр тэнгэрүү гэдгийн үлгэр болж байна даа.ухаант ард иргэд та нарын луйвар хулгайг мэддэг болсон.Тѳр битгий үймүүлээд байна.Мипэ.Энхболд чинь тѳрийн ажлыг 2-сар гацаалаа рдро чи гацаахнуу болилдоо чи.Ѳѳрѳѳ зайлвал яасан юм.
2019-01-10
ТАМИНЬ ЭЭ АЙКОН ДЭЭР НАРАНХҮҮГИЙН НЭР ДЭЭР ХӨХ ПИДЖАК ЦАМЦ ӨМССӨН ЭРЭГТЭЙ ХҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙГАА ЭНЭ ЮУ БОЛООД ЯВЧВАА АХАХААХА ГӨНӨӨХ НЬ АЖИЛДАА БАС ИРЭЭГҮЙ ЮУ KKK
2019-01-10
Миеэг зайлуулах нь тодорхой болонгуут "МАН-АН"-гийн "АН" хэсэг нь дээлээ нөмрөх нигууртай тул УИХ-ыг тарааж хариуцлагаас мултрах явуургүй арга хийж байна хөөрхийс.
2019-01-10
НАРАНХҮҮ ИЙМ ЦАГААН ЦАМЦТАЙ ЭМЭГТЭЙ ХҮН ШИГ ТУРЬХАН ГАРТАЙ БОЛОО ЮУ АХАХААХА
2019-01-10
Миеэг зайлуулах нь тодорхой болонгуут "МАН-АН"-гийн "АН" хэсэг нь дээлээ нөмрөх нигууртай тул УИХ-ыг тарааж хариуцлагаас мултрах явуургүй арга хийж байна хөөрхийс.
2019-01-10
Zochin:
Tarah n zov.gehdee MANAN giinhanaas l salah n gol.yg odoo bol eronhiidoo ylgarch bnashuu.heniig hen omoorch baina.Hen mongol humuusiig. Hen n huuchnaaraa darlan moljih geh meteer ylgaj salgaj oilgoh n zovshuu.
2019-01-10
АН-ын бүлэг байгаа юу? Нүд аниагүй биз.
2019-01-10
Dg.. tulga:
Африкын орнуудын замаар явах л дутаж бна даа манай улс. МАН, АН 2 адилхан болжээ. яалтай бэ. тараагаад бүх ард түмнээс сонгогддог АИХ, банйгын ажиллагаатай УБХ гэсэн хувилбараар ажиллаад явах нь оновчтой юм шиг. 2 намын хөгшүүл нь зайгаа тавиад явах хэрэгтэй шүү
2019-01-10
Dg.. tulga:
ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ ЗАВААН ЮИ БОЛНО ГЭЖ БОДСОНГҮЙ. АФРИКЫН ОРНУУДЫН ЗАМААР ЯВАХ Л ДУТАЖ ГЭНЭ. АН, МАН 2 АДИЛХАН БОЛЖЭЭ. ЯАЛТАЙ БИЛЭЭ
2019-01-10
Иргэн:
Хамгийн эрүүл саруул гарц бол энэ?!... Харин ЖДҮ-чид бол зурахгүйшдээ?! Ёстой хоншоорыг нь харъча?!
2019-01-10
Иргэн:
ЖДҮ-г санаачлан зохион байгуулсан ЗГ огцрох ёстойшдээ?! Хурлаа таслах, ЖДҮ-г зохион байгуулна гэдэг эрүүгийн онц хүнд ноцтрй төрийн эсрэг гэмт хэрэгшдээ?! Харин өнгөрсөн баларсан, үйлдэглээгүй 60-н тэрбум гэх мэт асуудлаар Ялуулсан, хоол ундтай болгосон буянтан руугаа довтлоно гэдэг яавч зөвтгөх аргагүй асуудал?!
2019-01-10
Иргэн:
Хамгийн эрүүл саруул гарц бол энэ?!... Харин ЖДҮ-чид бол зурахгүйшдээ?! Ёстой хоншоорыг нь харъча?!
2019-01-10
зочин:
УИХ тарж, ЗГ огцрох хэрэгтэй. тэгээд сонгуулийн товоо зарла. шинээр УИХ, ЗГ бүрдтэл Ерөнхийлөгчийн ТГ төрийг удирдах хэрэгтэй.
2019-01-10
!!!:
Bugd zurah estoi !!! Tegeed shudraga songuuliig dahin yawuulah estoi!!!
2019-01-10