Цэцэрлэгийн багш улирал бүр мөнгөн урамшуулал авна
2019-01-10

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдад олгох урамшууллын журмыг баталсан. Тус журманд боловсролын салбартай холбоотой хэд хэдэн заалт тусгагдсан юм. Тухайлбал:

 

 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

 

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгох юм.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин