Манай гаригийн хамгийн баян эрхэм эхнэрээсээ сална
2019-01-10

“Amazon” компанийн тэргүүн Жефф Безос эхнэр Маккензи Безосоосоо салахаар болсон талаар тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

 

 

Тэрбээр твиттер хуудастаа "Би эхнэрээсээ салахаар боллоо. Гэхдээ бид салж байгаа ч ГЭР БҮЛ, НАЙЗ-ууд хэвээр үлдэх болно. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хосын хувиар гайхалтай хором мөчийг өнгөрүүлсэн" гэж жиргэжээ.

 

Тэд 1993 оны долоодугаар сард хуримаа хийсэн ба дөрвөн хүүхэдтэй юм. Гэрлэлтээсээ нэг жилийн дараа Жефф Безос цахим номын худалдаа эрхэлдэг “Amazon” компанийг үүсгэн байгуулжээ. 

 

Жефф Безос өнгөрөгч онд манай цэнхэр гаригийн хамгийн баян эрхмээр тодорсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин