Чуулганы хуралдаан эхлээгүй байна
2019-01-11

 

УИХ-ын чуулган өнөөдөр үүрээр завсарласан. Шөнө дөлөөр хуралдсан чуулганаар Ерөнхийлөгчийн санаалчилсан УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бол УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх явцад АН завсарлага авсан юм. АН-ын авсан завсарлагааны хугацаа 10:00 цагт дуусгавар болж, үргэлжлүүлэх хуралдахаар байлаа. Гэвч одоогийн байдлаар чуулганы хуралдаан эхлээгүй, 10 орчим гишүүн хуралдаандаа ирсэн байна. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин