Улаанбаатар
Чуулганы хуралдаан 15:00 цаг хүртэл хойшиллоо
1-11

 

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэхээр байлаа. Товлосон хугацаанаас 1.40 цаг өнгөрсөн ч гишүүдийн ирц бүрдсэнгүй  37.6 хувьтай байв. УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийг хуралдаандаа орж ирэхийг уриалж байсан юм. 

 

Гишүүдййн ирц бүрдээгүйгээс чуулганы хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдийн ирцээ бүрдүүлэхийг анхааруулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин