Канад НЭГ САЯ цагаач хүлээн авахаар болжээ
2019-01-11

Канадын Засгийн газар 2019-2021 оны хооронд нэг сая гаруй цагаач хүлээн авахаар болж, ажиллаж эхэлсэн гэж "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

"Канад улс тогтвор суурьшилтай амьдрах цагаачид хүлээн авахаар төлөвлөж байгаа" гэж Цагаачлалын газрын сайд Ахмед Хуссэн мэдэгджээ.

 

Тус улс өнгөрөгч 2017 онд байнгын оршин суугчаар 286 мянга гаруй цагаачдыг хүлээн авсан байна. 2019 онд 350 мянга, 2020 онд 360 мянга, 2021 онд 370 мянган цагаач хүлээн авахаар төлөвлөжээ. 

 

Цагаачдыг хүлээн авах нь Канадын эдийн засгийн улам ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ давуу талтай гэнэ. "Цагаачдын дундаж наслалт ЗАЛУУ байх нь Канадын хүн амын асуудал болон ажиллах хүчний хомсдлыг эерэгээр шийдвэрлэх арга зам бий болно" гэж албаныхан уламжлав. 

 

Улсын хэмжээнд насжилт нэмэгдэж, төрөлт багассан учир цагаачдын тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Канадын эрх баригчид 1990 оноос хойш нийт 6.2 сая цагаачийг хүлээн авчээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Amarbaysgalan:
Dajgui medeelel bna
2019-01-15
Newswin:
БИ ҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
2019-01-12