Т.Ганболд бизнесийн амжилтын түүхээ залуучуудад хуваалцана
2019-01-11

“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн бизнесийн амжилтын түүхээ залуучуудад хуваалцах гэнэ.

 

Өдгөө улстөрийн нам санхүүжүүлдэг, прокурорт их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх дуулианы эзэн болчихоод буй ч нөгөө талдаа тэрбээр чадварлаг бизнесмэн. Бизнест хөл тавьсан, ганзагын наймаачин явсан, “Алтан дорнод Монгол” компанийг авсан, “Корпорэйт” зочид буудлыг бүтээн босгосон гээд түүний бизнесийн амжилтын түүх сонин. Бизнесийн унаж, боссон үе хийгээд Монгол залуучууд бизнес эрхлэхэд ямар саад бэрхшэл учирч байгаа талаарх сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм байна.

 

 

Түүнийг гол илтгэгчээр сонгосон нэгэн нь мөн л амжилттай яваа бизнесмэн “Ард”-ын Ч.Ганхуяг.

 

“Ард санхүүгийн нэгдэл”-ээс иргэд, хөрөнгө оруулагчдад зориулан "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" уламжлалт чуулга уулзалтаа энэ оны нэгдүгээр сарын 19-нд зохион байгуулах гэж байна. Хөрөнгийн чиг хандлагыг тодорхойлох энэхүү чуулга уулзалтыг 2016 оноос хойш тогтмол зохион байгуулж буй.

 

Иргэд, хөрөнгө оруулагчид 2012-2016 онд үүссэн эдийн засгийн хямралын үед ард иргэд, аж ахуй нэгжүүд өндөр хүүгийн зээлийн дарамтад орсон цаг үед хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өртөг багатай санхүүжилтийг бий болгох шаардлагатай юм байна гэдгийг аль аль талдаа ойлгосон. Хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлах, таниулах, аж ахуй нэгжүүдийг энэ санхүүжилт рүү татан оруулах, санхүүг босгох боломжийг “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга, уулзалт бий болгож буй гэж хэлж болно. Тиймээс ч гурав дахь удаагаа зохиогдож буй энэхүү чуулга уулзалтад аж ахуй нэгжүүд өөрсдөө идэвхи, санхүүжилт гарган оролцож, талархал илэрхийлж байна.

 

 “Investor nation” буюу “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга, уулзалтаар:

 

 

Илтгэл 1: 2018 оны Хөрөнгийн зах зээлиийн голлох үйл явдлууд

 

            Хөрөнгийн зах зээл 2019 онд

            Ард дижитал банкны танилцуулга

 

Илтгэл 2: Финтек гэж юу вэ

 

            Финтекийн дайралт

            Ард шоп-ын танилцуулга

 

Илтгэл 3: Хурдан

 

            Цахим арилжааны танилцуулга

            Дижитал тарнсформаци /хуулийн орчин/

 

Илтгэл 4: Комплаенсын хэрэгжилт Монголд

 

            Тэтгэврийн тогтолцоо, баялгийн сан

            Ард койны танилцуулга

           Утаагүй ирээдүйн сан-Смартсити сэдвээр иргэд, хөрөнгө оруулагчид яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Мөн цахим зээл, цахим гарын үсэг, “И-худалдаа Монголд” сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх аж.

 

Манай Улсын хөрөнгийн зах зээлийн арилжаа жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их IPO хийсэн төдийгүй хамгийн өндөр үнийн дүнтэй хувьцааны арилжаа хийжээ. Үүнээс хөрөнгийн зах зээл хөгжих боломжтойг харж болно. Үүнийг сурталчлан таниулах боломжийг олгоход “Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга, уулзалт чухал түлхэц болох юм.

 

 

“Ард санхүүгийн нэгдэл” группын хэмжээнд 6500 гаруй хувьцаа эзэмшигчтэй болжээ.  Цаашид 10 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болох зорилт тавьсан байна. Улмаар “Ард кредит” ББСБ, Монголын хөрөнгийн бирж дээр IPО хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө аваад байгаа.

 

Энэ талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр “Лэнд.мн” шинэ жишиг тогтоосон сайн компани. “Лэнд.мн”-ий IPO үнэлгээ дөнгөж “start up” компани, хасах баланстай байхдаа 20 тэрбумд хүрсэн. “Ард кредит” байгуулагдаад, ногдол ашиг тараагаад долоон жил болж байна. Дандаа ашигтай ажиллаж ирсэн. Энэ компанийн үнэлгээ яг адилхан 20 тэрбум байгаа. Одоо Монголчууддаа, хөрөнгө оруулагчиддаа “Ард” ХХК хувьцаагаа хямд авах боломжийг нь олгож байгаа. Үүнийг зах зээл дээр дахиад нэг тэсрэлтийг бий болгох IPO гэж бодож байна. Олон улсад IPO гэдэг ханшийг хэн тогтоодог вэ гэвэл хөрөнгө оруулагч нар өөрсдөө. Өмнө нь, тогтоосон үнийн арга гээд өөрсдөө 100-200 гээд үнэ тогтоогоод түүнийгээ хөрөнгө оруулагч нарт шахдаг байсан. Өнөөдөр захиалгаа хоёр хуваагаад захиалгын бүртгэлийн аргаар авч байна. Тэгэхээр харилцагч, хөрөнгө оруулагч нар өөрөө үнээ тогтоож байна” гэв.

 

Харин “Ард кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч, манай компанийн хэтийн зорилт, зорилгыг дэмжсэн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн биржийн удирдлагад хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх олон нийтийн эзэмшлийн финтек банк болох зорилгодоо бид нэг алхам ойртлоо. “Ард кредит” компани Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна” гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Санхүүгийн зохицуулах хорооны хурлын шийдвэрээр “Ард кредит” ББСБ ХХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70,000,000 /далан сая/ ширхэг хувьцааг нийтэд санал болгон 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх буюу 35,000,000 /гучин таван сая/ ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчид үлдэх 50 хувь буюу 35,000,000 /гучин таван сая/ ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин