Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна
2019-01-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

 

2019 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 14-19 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин