Улаанбаатар
Гэрээсээ оргосон араб охин Канадын иргэн боллоо
1-13

Саудын Арбын иргэн Рахаф Мохаммед Аль гэх 18 настай охин гэрээсээ зугтааж, Тайландын нийслэл Бангкок хотын олон улсын нисэх буудалд ирсэн юм.

 

 

Тэрбээр гэрийнхээ хатуу хяналтыг дахин тэвчиж чадахгүй бол учир ийнхүү Кувейт улсад амарч байхдаа амжилттай зугтаажээ.

 

Охин НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзахаас нааш Бангкокоос явахгүй гэдгээ илэрхийлэн,  өөрийг нь нутаг буцаавал гэр бүлийнхээ гарт амиа алдах эрсдэлтэй гэдгээ илэрхийлсэн юм.

 

Тэгвэл охин өчигдөр Канад улсад хүрэлцэн ирсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Түүнийг Торонто хотноо ирэх үед Канадын Гадаад хэргийн сайд Кристиа Фриланд угтан авчээ.

 

Сайд өнгөрсөн онд Саудын Арабын эрх баригчдыг эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн буруутгасан түүхтэй. Уг мэдэгдлийн дараахан хоёр улсын харилцаа муудсан түүхтэй. 

 

Араб охиныг Канадын иргэн гэж сайд хэвлэлийнхэнд танилцуулсан аж. 

 

НҮБ-ын төлөөлөгч охинтой уулзах үеэрээ албан ёсны дүрвэгч гэх статусыг өгсөн ба өөр улсаас орогнол хүсэх хүртэл Тайландад аюулгүй байх ёстой хэмээн заажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Saudiin Arab emegtei xyniig xyyxed gargax xool xiix geree tseverlex l yyregtei erx cheleetei baix erxgyi gej yzdeg gesen
2019-03-01
харин канадын иргэн бол гээд хүүдүүдээ хэлсэн чин үгэнд орохгүй юм.. эмээ өвөө ээж аав гээд бүгд монгол тэр тусмаа төв халх. би ч одоо нааараа улсад зүтгэсэн ..ээж аавын минь хийсэн бүтээсэн ,,талх чихэр, мах импекс энэ тэр байна даа.. гутлын үйлдвэр ч бна..цөмийг нь хувьдаа авсан хүмүүс одоо биднийг хужаа гэж хочлоод ажил хийх эрхгүй болгох юм биш бгаа гэж айх юм..хавийнархичин хүмүүс намйаг гэрээс гарахаар хялар гээд бна. гол тогойлогч нь арчилсан холвооных болтой..
2019-01-13
зочин:
залитай өлөгчин..
2019-01-13
Уншигч:
Азтай охин юмаа. Бурхан том тусалжээ.
2019-01-13