Трампын охин Дэлхийн банкийг тэргүүлж магадгүй
1-13

Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Жин Ён өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээр огцорсон билээ. Тэрбээр ирэх 2022 он хүртэл албаа хаших байсан ч тодорхой шалтгаангүйгээр ажлаасаа гарахаар болсон юм.

 

 

Тэгвэл уг нэр хүндтэй байгууллагын дараагийн тэргүүнээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трамп сонгогдох магадлалтай байх магадлалтай гэж албаны төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдэгдсэн аж. 

 

Саяхан албан тушаалаасаа огцроод буй НҮБ-д АНУ-ыг төлөөлөн суух экс төлөлөөгч Никки Хейли "Ерөнхийлөгчийн охиныг Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сонирхол бий" гэж мэдэгджээ.

 

 Дэлхийн банкны групп нь 188 гишүүн оронтой, дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. 

 

Гэхдээ дээрх мэдээллийг Цагаан ордон хараахан батлаагүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин