Улаанбаатар
Д.Сарангэрэл: Эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь чухал
3 өдөр

 

Амралтын энэ өдөр Эрүүл мэндийн яам бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар хуралдаж, хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа.

 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байна.

 

Гэвч томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг Эрүүл мэндийн сайд  онцоллоо.

 

Эмнэлгүүдийн хувьд өнөөдөр нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, хүүхдийг буцаахгүй гэсэн үүднээс эмнэлгийн зай талбайг ашиглан нэмэлтээр ор дэлгэж, зохицуулалт хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, ачаалал ихтэй байгаа ч иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа хандлагаа сайжруулах нь чухал” хэмээн ярилаа.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн ор нэмэлтээр дэлгэх нөхцөл бололцоог судалж, хамтран ажиллах үүрэг өглөө.

Эх сурвалж:ЭМЯ

 
Shuud.mn
Сонин хачин
unshigch:
Энэ хүнийг нэг 7 хоног ачаалал ихтэй байгаа эмнэлгийн коридорт хаалганы хажууд, 00-ын үүдэнд /ээжүүд, хүүхдүүдтэйгээ яг л ийм байдалдтай халуунтай хүүхэд рүү нь салхи сэвэлзээд, шээс баас үнэртээд лхэвтэж байгаа ш дээ/ хэвтүүлээд, эмнэлэгт байгаа эм тариагаар нь тариад л үзэх хэрэгтэй байна даа, тэгэхгүй бол амьдралаас тасархай юм яриастай хэвээрээ л байх биз. Тэгээд ч энэ хүн эмч биш, юугаа мэдэхэв, ядаж бодит байдлыг харуулчихмаар байхын, тоног төхөрөөмж өгөөдл болоо гэж бодоод байх шиг байна
2019-01-14
Иргэн:
Жинхэнэ шоучин байнаа бодит байдлыг иргэд бүгд мадэж байгаа
2019-01-14
Zochin.:
Harin Sarangerliig said bolsnoos hoish emnelgiin uilchilgee ard irgeded shuurhai hurch ehlej baigaan bishuu.urid ni hze iim bailaa.bi bodohdoo sain ajillaj baigaa gj bodoj baina.
2019-01-14
Зочин:
ЭНЭ САРАНГЭРЭЛ ХЭЛ МУУТАЙ ТЭНЭГ ЯНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ САМАРЧ БНА ЗАЙД ТЭНЭГ ХЭЛГҮЙ АВГАЙ
2019-01-13
zochin:
sarangerel said mundag ajla sain hiij bga urd ni emnelegt hebtej emchlvvlne gedeg hetsv bsan tanil talgvi bol bvr hetsv bsan odo ard olniig alagchillahgvi hebtej emchlvvlj vilchilge abdag bolj bn tanaar baharhaj bn shv amjilt hvsie
2019-01-13
Ард:
Энэ авгайг одоо эрүүл мэндийн сайд байгаа !Монгол Улс дампуурсан улс болсон байна ! Хошин шог болжээ !
2019-01-13