Хүрэн морь "Хийморь" киноны нээлтэд оролцов
2019-01-14

 

Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн зуун дамжин уншигдаж буй алдарт "Хүрэн морь" найраглалыг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл уг найраглалаас сэдэвлэн бүтэээсэн "Хийморь" уран сайхны кино тун саяхан нээлтээ хийгээд байна. 

 

Тус киноны зохиолыг 2016 онд "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн УДЭТ-ын жүжигчин, СТА Б.Эрдэнэбилэг туслах найруулагч Ө.Хүүбаатарын хамт бичжээ. Жүжигчин, найруулагч Б.Эрдэнэбилэг "Хүрэн морь" найраглал хүүхэд ахуй насанд минь нөлөөлөөгүй бол, зуныхаа амралтаар хөдөө өглөө эрт адуунд явж байгаад дөнгөж төрсөн унаганы амнаас унасан УНАГАН ЗУУЛТ гэж элэг шиг зөөлөн бүлээхэн зүйлийг олж өвөртлөөгүй бол, хөдөөний согтуу эр хүүхдээ өвөртөлөн бүсээ чангалан уртын дуу хадаан давхиж, миний хүү морин дэл дээр торниж яваа монгол эр хүн гэх үгийг сонсоогүй бол, монгол морьдыг хил давуулан амьдаар нь тамлан ёс бусаар хөнөөж буй бичлэг үзээгүй бол "Хийморь" кино маань магад амилахгүй байсан байх. Киноны баг хамт олон, хамтран ажилласан АЖНАЙ КОРПОРАЦ, THREEFLAMES PICTURES, NOMADIA PICTURES, BELGUTE PICTURES, дээ баярлалаа! Хамгийн гол нь хэнд зориулж, юуны төлөө уран бүтээл хийж байна вэ гэдэг миний хувьд хамгаас чухал. Урам хайрласаар байгаа үзэгч түмэндээ гялайлаа. Та бүхний ХИЙМОРЬ нь өөдөө байг. Үзсэн хүн бүрийн ХИЙМОРЬ лундаа нь сэрэх болтугай" хэмээн нээлтийн үеэр сэтгэгдлээ хуваалцсан. 

 

 

Сонирхуулахад яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн зохиолд "амилсан", дараа нь Б.Эрдэнэбилэгийн "Хийморь" уран сайхны кинонд "тоглосон" хүрэн морь киноны нээлтэд оролцсон нь сонихон байв. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин