Трампын охин Дэлхийн банкны ерөнхийлөгч болохгүй
2019-01-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трампыг дараагийн Дэлхийн банкны ерөнхийлөгч болох магадлалтай гэж ойрын эх сурвалжууд мэдээлж байв.

 

 

АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн албанаас саяхан огцроод буй Никки Хейли "АНУ-ын Засаг захиргаа Иванка Трампыг Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх боломжийг судалж байгаа" гэх мэдээллийг "Financial Times" сонин мэдээлжээ.

 

Өдгөө Цагаан ордонд эцгийнхээ зөвлөхөөр ажиллаж буй  Иванка дээрх мэдээллийг эрс няцаасан талаар "Ройтерс" агентлаг уламжилжээ. 

 

Цагаан ордны төлөөлөгч Жессика Дитто "Хэвлэлээр цацагдаж буй Иванка Трампыг дараагийн Дэлхийн банкны ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд нэр дэвшүүлж магадгүй гэх мэдээллийг үгүйсгэж байна. Иванка Трамп уг нэр хүндтэй байгууллагыг тэргүүлэх эрхмийг сонгох ажиллагаанд оролцох нь үнэн. Харин нэр дэвших нь худлаа" гэж хэллээ. 

 

Дэлхийн банкны дараагийн тэргүүний төлөө Нигерийн эдийн засагч Нгози Оконьо-Ивевале, Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгч асан, Руандагийн эдийн засагч Дональд Каберук, Индонезийн Сангийн сайд Сри Мульяни Индравати нар өрсөлдөхөө илэрхийлээд байна.

 

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким энэ сарын эхээр тодорхойгүй шалтгаанаар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан юм. Тэрбээр 2022 хүн уг байгууллагыг тэргүүлэх байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин