Чеченьд ижил хүйстнүүдийг баривчилж, хоёрыг нь хөнөөжээ
2019-01-16

ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсад ижил хүйстнүүдийг хоморголон баривчлах болсон талаар "www.npr.org" сайт мэдээллээ. 

 

 

"Цагдаагийнхан өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн ижил хүйстэн гэх 40 эрэгтэйг баривчилсан" талаар  "Оросын ЛГБТ холбоо" мэдээлсэн байна. 

 

Эдгээр иргэдийг хорьж, тамлан зовоосон ба хоёр хүн амиа алдсан гэнэ. Гэхдээ уг мэдээллийг Чеченийн удирдлагууд эрс үгүйсгэж, "нотолгоо баримттай мэдэгдэл хийх"-ийг тус холбоонд сануулжээ.

 

Идэвхтнүүд нотлох баримт цуглуулж, тэдний булхайг олон улсад илчлэхээр ажиллаж эхэлсэн гэнэ. Тэд "2017 онд 100 гаруй ижил хүйстэн эрчүүд хоригдож, тамлуулж, зарим нь амиа алдсан" гэсэн аж. 

 

Чечений удирдагч Рамзан Кадыровын төлөөлөгч "Энэ бүхэлдээ ХУДАЛ ХУУРМАГ" гэж мэдэгджээ. 

 

"Оросын ЛГБТ холбоо"-ныхон 2017 онд Чечень улсаас ижил хүйстэн 150 эрийг дүрвэхэд тусалж, дэмжлэг үзүүлсэн гэнэ. Тэдний нэг Максим Лапунов гэх залуу "Би бэлгийн чиг хандлагаасаа болж, ихээхэн дарамт шахалтад орсон. Тэд намайг хоригдож байхад хүч хэрэглэж, зодсон" гэж хэвлэлд ярьсан байна. 

 

Залуу хоёр долоо хоног хоригдсон ба шоронд байсан тухайгаа нийтэд дэлгэвэл "амь насыг нь хөнөөх болно" гэж заналхийлж байжэээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин