Британийн парламент "Brexit"-ийг дэмжсэнгүй
2019-01-16

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн санал болгосон Европын холбоог орхих "Brexit"-ийн гэрээг тус улсын парламентын гишүүд батлахаас татгалзсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

"Brexit"-ийн гэрээг парламентын 202 гишүүн дэмжсэн бол 432 нь эсэргүүцсэн санал өгчээ. Өмнө нь гэрээний талаарх санал хураалтыг хойшлуулж юм.

 

Тус ирэх гуравдугаар сарын 29-нд Европын холбооноос гарах боломжгүй боллоо. 

 

Улмаар "Brexit"-ийн хугацааг бүр хойшлуулах, хугацаанаас өмнө бүх нийтийн сонгууль явуулах эсвэл бүх нийтийн санал асуулга дахин зохион байгуулах ба санал асуулгын дүн а "Brexit"-ийг цуцалж магадгүй байна.

 

Санал хураалтын дараа Их Британийн сөрөг хүчний Лейборист намын дарга Жерем Корбин тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах саналыг парламентад өргөн барьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ТЕРЕЗА МЕЙ ОГЦОРНО
2019-01-16